ЗИДИФЕК тарилгын нунтаг

Цефтазидин

Тарилгын ариутгасан нунтаг

НАЙРЛАГА

Туншил бүрд:

Цефтазидин ………………………1 гр цефтазидин пентагидрат х.х

ЭМ СУДЛАЛ

Цефтазидин бета-лактамын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй, хагас нийлэг тарьж хэрэглэдэг бэлдмэл. Энэ нь эсийн ханын нийлэгжилтэнд оролцдог энзимыг хориглон бактерцид үйлдэл үзүүлнэ. in vitro-д цефтазидин өргөн хүрээгээр грам сөрөг бичил биетэн болон гентамицин, аминогликозидод тэсвэртэй омогт нөлөөлнө. Цефтазидин грам эерэг бичил биетэнд идэвхтэй нөлөөлнө. Мөн бета-лактамаза, плазмид, хромосомал, грам эерэг сөрөг нянгийн бүтээгдэхүүн, ампициллин, цефалоспоринд мэдрэг нянд сайтар нөлөөлнө. In vitro-d цефтазидин дараах халдваруудад нөлөөлнө:

Агаартан:

Грам эерэг:

  • Staphylococcus aureus, пенициллиназа, пенициллиназа бүтээгдэхүүний омог
  • Streptococcus agalactiae (В стрептококкын бүлэг)
  • Streptococcus pneumonia
  • Streptococcus pyogenes (бета-цус задлагч стрептококкын А бүлэг)

Грам сөрөг:

  • Citrobacter spp, citrobacter freundil, citrobacter diversus
  • Enterobacter spp., Enterobacter cloacae, enterobacter aerogenes
  • Escherichia coli
  • Heamophilus influenza, ампициллинд мэдрэг омог
  • Klebsiella spp., (Klibsiella pneumonia)
  • Neisseria meningitis
  • Proteus mirabilis
  • Proteus vulgaris
  • Pseudomonas spp (Pseudomonas aeruginosa)
  • Serratia spp

Агааргүйтэн: Bacteroides spp (тэмдэглэл: Bacteroides fragilis тэсвэртэй омог).

Цефтазидин  in vitro-д дараах бичил биетний эсрэг нөлөөлдөг хэдий ч эмнэл зүйн үзүүлэлт хараахан байхгүй.

  • Acitenobacter spp
  • Clostridium, spp
  • Haemophilus parainfluenzae
  • Morganella morganil (Proteus morganil)
  • Neisseria gonorrhoeae
  • Peptococcus spp
  • Peptostreptococcus spp
  • Providencia soo (Providencia rettgeri урьд нь Proteus rettgeri)
  • Salmonella spp
  • Shigella spp
  • Staphylococcus epidermidis
  • Yersinia enterocolitica

Цефтазидин  in vitro-д аминогликозидын адил Pseudomonas aeruginosa enterobacteriaceae эсрэг синергист үйлдэл үзүүлнэ.

Цефтазидин, карбенициллин in vitro-д Pseudomonas aerugenosa эсрэг синергист үйлдэл үзүүлнэ.

Цифтазидин in vitro-д метилпенициллинд тэсвэртэй Staphylococci, Streptococcus faecalis бусад enterococci, Listeria monocytogenes Campylobacter spp., Clostridium difficile эсрэг нөлөө үзүүлэхгүй.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

ЗИДИФЕК® түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ:

  • Амьсгалын доод замын халдварт эмгэгүүд, уушигны үрэвсэл
  • Арьс, арьсан доор эдийн халдварууд
  • Шээсний замын халдварууд, шээсэнд бактер илрэх, үжил
  • Яс, үений халдварууд
  • Эмэгтэйчүүдийн халдварууд
  • Хэвлий хөндийн халдварууд, хэвлийн гялтангын үрэвсэл, агааргүйтэн, агаартан нян, Bacteroides spp зэрэг олон нянгийн халдвар
  • Төв мэдрэлийн системийн халдварууд, менингит

 ХОРИГЛОХ ЗААЛТ

Цефалоспоринд хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно.

ГАЖ НӨЛӨӨ

ЗИДИФЕК® ерөнхий зохимж сайтай. Эмнэл зүйн судалгаанд Цефтазидины хэрэглээнд гаж нөлөөний илрэл харьцангуй бага байв.

Давтамж өндөртэй гаж нөлөөний илрэлд:

  • Хэсгийн: судсанд тарихад флебит, тромбофлебит, булчинд тарихад өвдөх, тарьсан хэсэг газар үрэвсэх
  • Хэт мэдрэгшил: макулопапулар, чонон хөрвөс, халууралт, загатнаа, маш ховор тохиолдолд судасны хаван, анафилакси (бронх агчих, даралт буурах)
  • Ходоод гэдэс: суулгалт, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, маш ховор тохиолдолд колит үүснэ.
  • Шээс бэлгийн зам: мөөгөнцөр,  үтрээний үрэвсэл,
  • Төв мэдрэлийн систем: толгой өвдөх, толгой эргэх, талласан саа, эвгүй амт мэдрэх
  • Энцефалопати, астерикс, бөөрний үйл ажиллагаа алдагдалтай өвчтөнд болон өндөр тунгаар хэрэглэхэд мэдрэл булчингийн хөөрөл үүснэ.
  • Цусанд мочевин, нитроген, креатинин, протромбины хугацаа удааширах, Стевен-Жонсын хам шинж, олон хэлбэрт улайлт, бөөрний хордлогот эмгэг, элэгний үйл ажиллагаа алдагдах (цөс зогсонгиших, апластик цус багадалт, цус алдах)
  • Тун ихэдсэнээр өвчтөнд бөөрний эмгэг үүсгэх тул хэвлийн болон гемодиализ хийнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • Цефтазидиныг удаан хугацаанд хэрэглэснээр мэдрэг бус нянгийн өсөлт бий болно. Эмчилгээний үед халдвар дахих, дахин эмчилгээнд хэрэглэхэд дээрх нөхцөл бүрдэнэ.
  • Цефтазидиныг ходоод гэдэсний эмгэг, колиттой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
  • Цефтазидин хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.
  • Бөөрний эмгэгтэй өвчтөнд цефтазидины хоногийн нийт тунг бууруулж хэрэглэнэ.
  • Цефтазидин эмчилгээнд хэрэглэхийн өмнө цефтазидин болон цефалоспорин, пенициллин, бусад эмүүдэд хэт мэдрэгийг тогтооно.
  • Хэрэв бэлдмэлийг пенициллинд мэдрэг өвчтөнд хэрэглэх бол бета-лактам бүхий антибиотикт зөрмөл харшил үүсгэнэ.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

  • Эмийг цефалоспорин, аминогликозидын бүлгийн антибиотикууд, шээс хөөх эмүүд ялангуяа фуросемидтай хамт хэрэглэхэд бөөр хордуулах нөлөө үүснэ. Аминогликозидын бүлгийн антибиотикууд бөөр хордуулах, чих хордуулах, нөлөөтэй тул эмчилгээнд удаан хугацаанд хэрэглэх бол бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
  • Хлорамфениколыг цефалоспорин, цефтазидин зэрэг эмүүдтэй хамт хэрэглэхэд in vitro-д антагонист үйлдэл үзүүлж байв.
  • Цефтазидиныг хэрэглэхэд шээсэнд Клинитест, Бенедикт уусмал, Фехлингын уусмалын шинжилгээнд хуурамч эерэг үзүүлэлт илрэнэ.

ТУН

Насанд хүрэгчид: хоногт 8-12 цагийн зайтай 1 гр тунгаар судсанд болон булчинд тарина. Өвчтөнд нөлөөлөх эрхтэн, бөөрний үйл ажиллагаанаас хамааран хэрэглэх замаа сонгоно.

 Насанд хүрэгчидэд Тун Давтамж
‒    Ердийн тун 1 гр  булчин/судсанд 8-12 цагаар
‒    Шээсний замын хүндрэлгүй халдварууд 250 мг булчин/судсанд 12 цагаар
‒    Яс, үений халдварууд 2 гр судсанд 12 цагаар
‒    Шээсний замын хүндэрсэн халдварууд 500 мг судсанд/булчинд 8-12 цагаар
‒    Хүндрэлгүй уушигны үрэвсэл: арьс, арьсны бүтцийн хөнгөн халдвар 500 мг-1 гр

Булчинд/ судсанд

8 цагаар
‒    Эмэгтэйчүүд, хэвлийн хөндийн ноцтой халдварууд 2 гр судсанд 8 цагаар
‒    Менингит 2 гр судсанд 8 цагаар
‒    Дархлал дарангуйлагдсан өвчтөний аминд аюултай хүнд халдварууд 2 гр судсанд 8 цагаар
‒    Бөөрний үйл ажиллагаа хэвийн давсагны фиброзтой өвчтөнд   Pseudomonas spp үүсгэгдсэн уушигны халдвар 30-50 мг/кг судсанд, дээд тал 6 гр хүртэл 8 цагаар
‒    Нярай (0-4 долоо хоног) 30 мг/кг судсанд 12 цагаар
‒    Бага насны хүүхэд

‒    (1сар-12 нас)

30-50 мг/кг судсанд, дээд тал 6 гр хүртэл 8 цагаар

Бөөрний үйл ажиллагаа алдагдсан:

Цефтазидин ихэвчлэн түүдгэнцрийн шүүгдэлтэнд орон бөөрөөр ялгардаг. Иймээс бөөрний дутагдалтай өвчтөнд хөнгөн хэлбэрийн дутагдалтай бюу түүдгэнцрийн шүүгдэлт 50 мл/минутээс их бол цефтазидины тунг бууруулан хэрэглэнэ.

Бөөрний дутагдалтай өвчтөний ачааллын тун 1 гр байна. Энэ нь түүдгэнцрийн шүүгдэлтийн зэргээс хамаарна.

Бөөрний дутагдал:

Бөөрний дутагдалтай гемодиализд орж буй өвчтөнд эрчимтэй өвөрмөц эмчилгээ шаардагдана. Энэ төрлийн өвчтөнд хоногт 1 гр тунг хуваан олгоно.

Бөөрний дутагдлын зэргээс хамаарах бага урсгалаар гемодиализ хийгдэж буй бол ЗИДИФЕК® хэрэглэх тун:

 Креатинины клиренс Сийвэнгийн креатинин ойролцоогоор [µмол/л(мг/дл)] Цефтазидины зөвшөөрөгдсөн ту (гр)

Тунгийн давтамж (цагаар)

50-31   150-200                                       (1,7-2,3) 1 12
30-16   200-350                                 (2,3-4,0) 1 24
15-6   350-500                                 (4,0-5,6) 0,5 24
˂5   ˂500                                         (˂5,6) 0,5 48

ХЭРЭГЛЭХ АРГА

ЗИДИФЕК® тарилгыг судсанд болон өгзөгний булчингийн ташааны харалдаа гадна дээд талын (гүн) тарина.

Булчинд тарих:

ЗИДИФЕК® тарилгыг булчинд  сайтар шингэлэн тарихдаа: тарилгын ариутгасан ус, тарилгын бактеростатик ус, эсвэл тарилгын 0,5%, 1% лидокаин хлоридоор шингэлнэ.

Судсанд тарих:

Цусан, үжил, бактерийн менингит, гялтангийн үрэвсэл, бусад аминд аюултай хүнд хэлбэрийн халдварууд,  тэжээлийн дутагдалтай, гэмтэл, мэс засал, чихрийн шижин, зүрхний дутагдал, эсвэл хавдар, шокын байдалтай өвчтөнд эмэнд бага зэрэг тэсвэржилт өгөх хандлагатай үед судсанд тарина.

ЗИДИФЕК®  уусмал бэлтгэх

Хэмжээ Нэмж шингэрүүлэх хэмжээ

Цефтазидины

Ойролцоо агууламж (мг/мл)

1 гр булчинд

1 гр судсанд

3,0

10,0

280

100

ЗӨВХӨН ЖОРООР ОЛГОНО.

САВЛАЛТ

1 туншилд 1 гр тун 10 мл тунгаар савлана.

ХАДГАЛАЛТ

Гэрлээс хамгаалсан хуурай нөхцөлд 250С хэмээс ихгүй нөхцөлд хадгална.