КЛАВОМИД

Амоксациллин (тригидрат), клавулины хүчил (калийн клавулинат)

Эмийн хэлбэр

Клавомид 375           хальсан бүрхүүлт шахмал 375 мг

Клавомид 625           хальсан бүрхүүлт шахмал 625 мг

Найрлага

Идэвхтэй нэгдэл: Амоксациллин (тригидрат), клавулины хүчил (калийн клавулинат)

Бусад: жижиг талст целлюлоз, натрийн лаурил сульфат, натрийн цардуулан гликолат, коллоидал силиконы давхар исэл, магнийн стеарат, гипромеллоз, пропилен гликол, титан давхар исэл, цэвэршүүлсэн тальк

Борлуулалтын лиценз эзэмшигч, үйлдвэрлэгч

Remedica Ltd, Limassol Industrial Estate,

Limassol, Cyprus, EU,

 Борлуулалтын лицензын дугаар:

Клавомид 375 мг Шахмал: 19666

Клавомид 625 мг Шахмал: 19667

Клавомид гэж юу вэ, юунд хэрэглэх вэ?

Клавомид эм нь амоксациллин тригидрат, клавулины хүчил агуулсан бэлдмэл. Амоксациллин пенициллины хагас нийлэг антибиотикт хамаарна. Клавулины хүчил бета-лактамаз хориглогч ба стафилококк лактамазын үйлдлийг саатуулна. Пенициллинүүдийг нянгийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Энэ нь нянгийн өсөлт үржлийг зогсоон үхүүлэх нөлөөтэй.

Хэрэглэх заалт:      

Бета лактамазагын амоксациллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдварын эсрэг богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.

Амьсгалын дээд замын халдваруудад: чих, хамар, хоолой ялангуяа синусит (синусын халдвар), дунд чихний үрэвсэл (дунд чихний халдвар) , тонзилит (гүйлсэн булчирхайн халдвар)

Амьсгалын доод замын халдварууд: онцгойлон архаг бронхитын даамжралын үед (хүндэрсэн тохиолдолд) , бронхпневмони

Шээс бэлгийн зам, хэвлийн хөндийн халдварууд: цистит, (түрүү булчирхайн үрэвсэл), абортын үжил, аарцгийн хөндийн болон хэвлийн хөндийн үжил үед хэрэглэнэ.

Арьс, зөөлөн эдийн халдваруудад: целлюлит, амьтанд хазуулахад, шүдний эмгэгийн идээт үрэвслийн үед

Клавомид хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйл

Клавомид хэрэглээнд тавигдах болгоомжлол

Дараах тохиолдолд хэрэглээнд маш болгоомжлох буюу эмчид мэдэгдэнэ.

  • Хэрэв та бэлдмэлийн найрлага дах зарим нэгдэлд хэт мэдрэг бол
  • Хэрэв та жирэмсэн, жирэмслэх төлөвлөгөөтэй, хөхүүл бол
  • Хэрэв та элэгний дутагдалтай, шарлалттай бол
  • Хэрэв та бөөрний дутагдалтай бол

Хориглох заалт:

Бэлдмэлийн найрлага дах зарим нэгдэлд хэт мэдрэг, клавомид болон пенициллин, цефалоспоринууд хэрэглэхэд шарлалт үүссэн өгүүлэмжтэй, элэгний дутагдалтай, мононуклейз, болон 12 хүртэлх насны хүүхдэд хориглоно.

Харилцан нөлөөлөл

Клавомид бэлдмэлтэй харилцан нөлөөлөл үүсгэдэг эмүүдийг хамт хэрэглэхгүй. Гэхдээ цөөхөн эмүүдийг хамт хэрэглэх тохиолдол бий. Энэ үед эмч тунг тохируулах ба хэрэгтэй бол бусад төрлийн эмээр солино. Хэрэв та дараах бэлдмэлүүдийг хэрэглэж буй бол эмч, эм зүйчид мэдэгдэх ёстой. Үүнд: пробенецид, бактериостатик эмүүд (тетрациклин), аллопуринол, жирэмснээс хамгаалах бэлдмэлүүд, антикоангулянтууд багтана.

Харилцан нөлөөллийн бусад хэлбэрүүд: зэсийн сульфат ашигласан шээсэнд сахар илрүүлэх шинжилгээнд хуурамч эерэг үзүүлэлт илрэнэ. Иймд сахар илрүүлэх шинжилгээнд исэлдүүлэгч бүхий энзимын урвал ашиглана (clinistix, Tes-Tape).

Онцгой анхааруулга

Зарим эмэнд болон пенициллины бүлгийн бэлдмэлүүдэд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй болон багтраатай өвчтөнүүдэд маш болгоомжтой хэрэглэх ёстой.

Жирэмсэн:

Амоксациллин болон Клавомидын жирэмсэн үеийн аюулгүй хэрэглээний үзүүлэлт хангалтгүй байдаг. Иймд клавомидыг жирэмсний хугацаанд хэрэглэхийг хориглох ба ялангуяа эхний гурван сард эхэд үзүүлэх эерэг нөлөө, урагт үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцсоны дүнд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчидтэй зөвлөлдөх ёстой.

Хөхүүл:

Амоксациллин болон клавомид нь хөхний сүүгээр ялгарна. Иймд хөхүүл үед клавомидыг маш болгоомжтой хэрэглэнэ.  Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчидтэй зөвлөлдөх ёстой.

Машин механизм жолоодох болон ажиллагсадад үзүүлэх нөлөө

Клавомид нь машин жолоодох механизмтай ажиллагсадад нөлөө үзүүлэхгүй.

Клавомидыг хэрхэн хэрэглэх

Эмчийн заавраар хэрэглэнэ.

Насанд хүрэгчидэд, 12-с дээш насны хүүхдэд: Клавомид 375 мг эмийг өдөрт нэг ширхэгээр гурван удаа ууна. Хүнд халдваруудын үед Клавомид 625 мг тунгаар өдөрт нэг шахмалаар гурван удаа ууна.

Өндөр настанд: насанд хүрэгчидтэй адил тунгаар хэрэглэх хэдий ч бөөр, элэгний дутагдлыг тооцно.

375 мг, 625 мг шахмалыг 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

Шүдний халдваруудын үед хэрэглэх тун (дентоальвеолар идээт халдвар):

 Насанд хүрэгчидэд, 12-с дээш насны хүүхдэд: Клавомид 375 мг эмийг өдөрт нэг ширхэгээр гурван удаа нийт 5 өдөр ууна.

Бөөрний дутагдал үеийн тун:

Насанд хүрэгчидэд:

Хөнгөн эмгэг (креатинины клиренс ˃30 мл/минут): тунд зохицуулалт хийхгүй

Хүндэвтэр эмгэг (креатинины клиренс 10-30 мл/минут):  375 мг тунгаар нэг шахмал эсвэл 625 мг тунгаар нэг шахмалаар 12 цагаар ууна.

Хүнд эмгэг (креатинины клиренс ˂10 мл/минут): 375 мг тунгаар 12 цагаар уух ба хэтрүүлж болохгүй. 625 мг шахмалыг хэрэглэхгүй.

Элэгний дутагдал үеийн тун:

Тогтмол хугацаанд элэгний үйл ажиллагааг хянана. Дутагдлын үзүүлэлтээс шалтгаалж тунг тооцно.

Кламовид 375 мг шахмалд 0,63 ммол (25 мг) кали агуулна.

Шахмал, хөвмөлийн хэрэглээ: ходоод гэдэс цочрохоос сэргийлж хооллох үед хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа халдварын зэргээс хамаарна. Гэхдээ эмчийн заавраар 14 хоногоос илүү хугацаанд хэрэглэхгүй.

Клавомид эмийн тун хэтэрсэн үед авах арга хэмжээ:

Тун хэтэрсэн бол эмчид яаралтай мэдэгдэнэ.

Тун хэтрэлтийн шинж тэмдэг: ходоод гэдэсний шинж тэмдэгүүд (ходоод, хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах), шингэн электролитын зохицуулга алдагдана.  Арьсанд тууралт гарах, цөөхөн өвчтөнд хөдөлгөөн ихсэх, нойрмоглох шинж илэрсэн.

Эмчилгээ: шингэн, электролитын хэрэгцээг нөхөх, шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.

Амоксациллин, клавулины хүчил гемодиализын эргэлтээр арилж болно.

Хэрэв та эмийн тунгаа мартсан бол

Хэрэв та эмийг хэрэглэх тунгаа мартсан бол тэр дор нь тунгаа ууна. Гэхдээ энэ нь ихэвчлэн дараагийн тун байх ба цааш тунгийн дэглэмийн хэвийн үргэлжлүүлнэ. Мартсан тунгаа нэмэн давхар тунгаар ууж болохгүй.

Тунг хэрэглэхээ мартсан бол эмчийн зөвлөгөөг авна.

Илэрч болох гаж нөлөө

Клавомид хэрэглэх үед гаж нөлөө илэрч болно. Эмнэл зүйн судалгаанд ихэвчлэн илэрдэг гаж нөлөө нь хөнгөн, түр зуурын шинжтэй илэрдэг.

Маш түгээмэл:

Суулгах, дотор муухайрах, бөөлжих, арьсанд тууралт гарах, үтрээ загатнах, хэвлийд эмзэглэх, толгой өвдөх, ядрах

Ходоод гэдэсний систем: суулгах, дотор муухайрах, бөөлжих, диспепси, ходоодны үрэвсэл, амны салстын үрэвсэл, залгиурын үрэвсэл, хэл хар өнгөртэй болох, салстын мөөгөнцөр үүсэх, бүдүүн гэдэсний үрэвсэл, хуурамч бүрхүүлт колитын цус шүүрэл үүсэх

Хэт мэдрэгшлийн урвал: арьсанд тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, судасны хаван, сийвэнгийн өвдөлт төст урвал илрэх, олон хэлбэрт улайлт (Стевен-Жонсын хам шинж ховор тохиолдоно),  үе үе эксфолиатив дерматит (эпидермийн хордлогот үхжил) үүснэ. Ууж хэрэглэдэг пенициллинд үе үе хэт мэдрэгшлийн хорт урвал илрэнэ.

Элэг: сийвэнгийн трансаминазууд, билирубин, алкалин фосфат ихэссэн элэгний дутагдал, элэгний цөс зогсонгишлийн шарлалт үүснэ. Элэгний өөрчлөлт ихэвчлэн өндөр настанд тохиолдоно.

Бөөр: бөөрний завсрын эдийн үрэвсэл, цустай шээх шинж илрэнэ.

Цус төлжилт, лимфийн систем: цус задралын цус багадалт, тромбоцитопени, тромбопени пурпур, эозинофили, лейкопени, мөхлөггүй тромбоцитоз. Клавомид, антикоагулянтууд хамт хэрэглэснээр өвчтөний протромбины хугацаа уртсана.

Төв мэдрэлийн систем:  ховор тохиолдолд тайван бус болох, сэтгэл зовних, зан үйлийн өөрчлөлт, төөрөгдөх, таталт, толгой эргэх, нойргүйдэх, толгой өвдөх, хэт идэвхжил алдагдана.

Шээс бэлгийн систем: үтрээ загатнах

Хэрэв танд дээр дурдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчид яаралтай мэдэгдэнэ үү.

Клавомидын хадгалах хугацаа, хадгалалт

Хадгалах хугацаа:

Савлагааны дотор гадарыг сайтар харах. Хэрэв хадгалах хугацаа дууссан бол хэрэглэхийг хориглоно.

Хадгалалтанд тавигдах шаардлага:

Клавомид шахмалыг 250С хэмээс ихгүй, хуурай сэрүүн, гэрлийн шууд тусгалгүй, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална. Битүүмжлэлтэй савыг нээснээс хойш 30 хоног хадгална.

Эмийн сангийн олгох нөхцөл

Зөвхөн жороор олгоно.