Левоцин

Левофлоксацин шахмал

Шахмал бүрд:

Левофлоксацин ……………..5 мг левофлоксацин гемигидрат х.х

Тодорхойлолт: гэрийн нөхцөлд

ЭМ СУДЛАЛ

Левофлоксацин агуулсан ЛЕВОЦИН® нь офлоксацины S-(-)-изомер агуулсан идэвхтэй нэгдэл юм.

Левофлоксацин нь эерэг, сөрөг нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй фторхинолоны бүлгийн бэлдмэл. Левокфлоксацин нь бактерийн эсийн ханын ДНХ гиразаг хориглосноор бактерцид үйлдэл үзүүлнэ. Левофлоксацин in vitro болон эмнэл зүйнд дараах бактерийн  омогт илүү идэвхтэй нөлөөтэй:

  • Граm эерэг агаартан бактер

Enterococcus faecalis, (дунд зэргийн өртөмтгий олон омог) Staphylococcus aureus (метициллинд мэдрэг омог) Spahylococcys saprophyticus, Streptococcus pneumonia (пенициллинд мэдрэг омог), Streptococcus pyogenes

  • Грам сөрөг агаартан бактер

Enterobacter cloacae, Escherichia coli, Haemophilus influenza, Haemophilus parainfluenzae, Klebsiella pneumonia, kegionella pneumophilia, Moraxella catarrhalis, Proteus mirabilis, Pseudomonas aeruginosa

  • Бусад бактерууд

Chlаmydia pneumonia, Mycoplasma pneumoniae

Левофлоксацин in vitro болон эмнэл зүйнд дараах бактерийн  омогт идэвхтэй нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй:

  • Грам эерэг агаартан бактер

Staphylococcus epidermidis (метициллинд мэдрэг омог), streptococcus (C/F бүлэг), Streptococcus (G бүлэг), Streptococcus agalatiae, streptococcus milleri, streptococci

  • Грам сөрөг агаартан бактер

Acinetobacter baumanni, Acinetobacter iwoffi, Bordetella pertussis, Citrobacter (diversus) koseri, Citrobacter freundii, Enterobacter aerogenes, Enterobacter sakazakii, Klebsiella oxytoca, Morganella morganil, Pantoea (Enterobacter), agglomerans, Proteus vulgaris, Providencia stuartii, Pseudomonas Fluorescens, Serrata marcescens

  • Грам эерэг агааргүйтэн бактер

Clostridium perfringens

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Левофлоксацинд мэдрэг бактераар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд :

  • Гайморын хөндийн хурц үрэвсэл
  • Архаг бронхитын хурц сэдрэл үед
  • Нийтийг хамарсан уушигны үрэвсэл
  • Шээсний замын халдварууд ялангуяа пиелонефритын хөнгөн хэлбэр
  • Арьс, арьсны бүтэц алдагдах хүндрэлгүй халдварууд (хөнгөн хэлбэр)-ын эмчилгээнд хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Левофлоксацин, бусад хинолоны бүлгийн бактерийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг бол
  • Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй, хөхүүл эхчүүд, 18-с доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

ГАЖ НӨЛӨӨ

  • Эмнэл зүйн судалгаагаар маш ховор тохиолдолд шок, анафилаксийн шинж тэмдэг, хордлого, эпидермийн үхжил, таталт, бөөрний хурц эмгэг, шарлалт, агранулоцитоз, уушигны завсрын эдийн үрэвсэл, өтгөн цустай гарах, хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний ноцтой үрэвслийн шинж илрэнэ. Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Хэт мэдрэгшлийн урвал болох хаван, чонон хөрвөс, дулаанд мэдрэг болох эсвэл гэрэлд мэдрэгших, загатнаа, тууралт, ховор илрэнэ. Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Бусад ховор илрэх шинж тэмдэгт нойргүйдэх, толгой эргэх, толгой өвдөх, мочевин, креатинин ихсэх, АсАТ, АлАТ ихсэх, лейкопени, цус багадалт, эозинофили, тромбоцитопени, дотор муухайрах, хэвлийгээр хямрах, суулгах, анорекси, хэвлийгээр өвдөх, диспепси илрэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • Хэрэв хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, арьсны бусад урвалууд, зүрхний цохилт олширох, залгих, амьсгалахд хүндрэлтэй болох, уруул, хэл, нүүр хөөх, хоолой бөглөрөх, хоолой сөөх) эсвэл харшлын бусад урвалууд илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Бөөрний дутагдалтай (креатинин клиренс <50 мл/мин) өвчтөнд левофлоксацины тунгийн хуримтлал үүсэхээс сэргийлж тунгийн дэглэмийн тохируулан болгоомжтой хэрэглэнэ.
  • Авто тээвэр жолоодох, механизмтай ажиллах эсвэл зохицуулга шаардлагатай бусад ажлыг гүйцэтгэхдээ анхаартай ажиглах хэрэгтэй.
  • Хэрэв шөрмөс өвдөх, үрэвсэх, урагдах шинж илэрвэл эмчилгээг зогсоон эмчид хандана.
  • Левофлоксацин хэрэглэх үед нарны хэт туяа хүлээн авахаас зайлсхийх ба гэрлийн хордлого үүсвэл эмчилгээг зогсооно.
  • Чихрийн шижингийн эмчилгээнд инсулин, эсвэл бусад сахар бууруулах бэлдмэл хэрэглэхэд гипогликеми урвал илэрвэл левофлоксацины хэрэглээг зогсоон эмчид хандана.
  • Төв мэдрэлийн системийн эмгэгтэй (тархины атеросклероз, эпилепси г.м) өвчтөнд таталдаа үүсэхээс сэргийлэн маш болгоомжтой хэрэглэнэ.
  • Хинолоныг (левофлоксацин) хэрэглэж буй өвчтөнд сэтгэцийн хордого, таталдаа илэрдэг. Хинолоны хэрэглээнд мөн тархины дотоод даралтыг нэмэгдүүлэх, тайван бус болох, гэрэлд мэдрэгших, салганах, хий юм харах, сэтгэл унах, хар дарж зүүдлэх зэрэг шинж илрэх ба эдгээр шинжүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Ноцтой амь насанд аюултай урвал эхний тунг хэрэглэснээр үүснэ. Зарим урвалууд чонон хөрвөс, загатнаа, бусад ноцтой арьсны урвалууд, амьсгал давчдах, амьсгалын зам бөглөрөх, судас хавагнах, даралт буурах, шок, зүрх зогсох шинжтэй хамт илрэнэ. Иймд эмийг арьсны тууралт илрэх болон бусад хэт мэдрэгшлийн урвалын шинж илэрвэл эмчилгээг зогсооно.
  • Бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд бүдүүн гэдсэнд клострид үүсэх нөхцөл бий болно. Судалгаанд клострид диффицил голдуу бүдүүн гэдсэнд үүсдэг.
  • Ихэнх бактерийн эсрэг бэлдмэлүүдийн (левофлоксацин мөн хамаарна) хэрэглээнд хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх ба энэ нь хөнгөн зэргээс аминд аюултай нөхцөлд шилждэг. Иймээс бактерийн эсрэг бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд суулгалт үүсэлт болон түүний давтамжийг хянах нь чухал ач холбогдолтой.
  • Системийн эрхтэнүүд ялангуяа элэг, бөөр, цус төлжилт зэргийг эмчилгээний явцад үе үе хянаж байх ёстой. Өвчтөний шээсэнд талст үүсэхээс сэргийлж шингэнийг хангалттай уухыг зөвлөх хэрэгтэй.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

  • Ходоодны хүчил саармагжуулагч, сукралфат, метал катион, мультвитамин зэрэг нь левофлоксацины ходоод гэдэсний замаар шимэгдэлтэнд нөлөөлснөөр системийн тархалтанд тогтоогдсоноос доогуур илрэнэ. Эдгээр эмүүдийг бэлдмэлийг хэрэглэхээс 2 цагийн өмнө болон хойно хэрэглэнэ.
  • Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд төв мэдрэлийн системийн идэвхжлийн нэмэгдүүлэн таталдаа үүсгэнэ.
  • Чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэснээр гипергликеми, гипогликеми үүснэ. Иймээс цусны сахарыг сайтар хянах шаардлагатайг зөвлөнө.
Хэрэглэх заалт Тун Үргэлжлэл
Гайморийн хөндийн хурц үрэвсэл

 

Архаг бронхитын хурц сэдрэл үед

 

Нийтийг хамарсан уушигны үрэвсэл

 

Шээсний замын хүнд  халдварууд

 

Шээсний замын хүндэрээргүй халдварууд

 

Хурц пиелонефрит

 

Арьс, арьсны бүтэц алдагдах хүндрэлгүй халдварууд

24 цагаар 500 мг

 

 

24 цагаар 500 мг

 

 

24 цагаар 500 мг

 

 

24 цагаар 250 мг

 

 

24 цагаар 250 мг

 

 

24 цагаар 250 мг

 

24 цагаар 500 мг

10-14 хоног

 

 

7 хоног

 

 

7-14 хоног

 

 

10 хоног

 

 

3 хоног

 

 

10 хоног

 

7-10 хоног

Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд

  • Гайморын хөндийн хурц үрэвсэл, архаг бронхитын хурц сэдрэл үед, нийтийг хамарсан уушигны үрэвсэл, арьс, арьсны бүтэц алдагдах хүндрэлгүй халдварууд:
Креатинины клиренс Тун
10-19 (мл/мин)

 

20-49 (мл/мин)

 

50-80 (мл/мин)

Гемодиализ

 

Амбулоторид перитонеал диализ хийлгэдэг бол

 

Эхний тун 500 мг, цааш 48 цаг тутамд 250 мг

 

Эхний тун 500 мг, цааш 24 цаг тутамд 250 мг

 

Эхний тун 500 мг, цааш 48 цаг тутамд 250 мг

 

 

Эхний тун 500 мг, цааш 48 цаг тутамд 250 мг

  • Шээсний замын хүндэрсэн халдварууд ялангуяа хурц пиелонефрит:
Креатинины клиренс Тун
10-19 (мл/мин)

 

≥20 (мл/мин)

Эхний тун 500 мг, цааш 48 цаг тутамд 250 мг

 

Тунг тохируулах шаардлагагүй.

  • Шээсний замын хүндрэлгүй халдварууд: Тунг тохируулах шаардлагагүй.

САВЛАЛТ

6 ширхэг шахмал бүхий 3 стрипийг хайрцагт савлана.

ХАДГАЛАХ ХУГАЦАА

36 сар хадгална.

ХАДГАЛАЛТ

Өрөөний (250-300С) хэмд хадгална.

ХҮҮХДЭЭС ХОЛ ХАДГАЛНА.