Захирлын мэндчилгээ

Орчин үед хүн амын дундаж наслалт нэмэгдсэн нь хүмүүс урт наслахын үр шимийг бүрэн хүртэх боломжтой болжээ. Эрүүл урт наслах нь аз жаргалтай амьдралын түлхүүр юм. Монгол Фарм ХХК нь Монголын тэргүүлэх эрүүл мэндийн компаний нэг бөгөөд өндөр чанартай бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчдийн гарт хүргэн, нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилготой. Монголын эрүүл мэндийн салбар дахь бидний 13 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагын үр дүнд өөрийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэн тэлсээр байна. Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн чанартай, нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт танилцуулан эрчимтэй хөгжиж ирсэн билээ. Бид үйлчлүүлэгчиддээ хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх чин хүсэл тэмүүлэлтэй ажилладаг. Нэмж дурдахад бид байгаль орчин нийгмийн хариуцлагаа ухамсарлан бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна.