НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас зөвлөмж болгож буй Бага осмостой хоросол буюу шингэн сэлбэх давсыг цайрын бэлдмэлтэй хослуулан хэрэглэх нь Цочмог суулгалтын үргэлжлэх хугацаа 1 5 хувиар, ужиг суулгалтын үргэлжлэх хугацаа 24 хувиар, ужиг суулгалтаар нас барах, эмчилгээ таарахгүй байх нь 42 хувиар буурдаг болохыг тогтоосон байна. Энэ талаар Монголын эмийн үйлдвэрүүдийн технологич, мэргэжилтнүүдэд Хоросол эмийн шинэ найрлага, технологийн заавар болон цайртай хамт хэрэглэхийн ашиг тусыг танилцуулах сургалтыг ЭМСЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа. Эдгээр