Цефат

cefatЦЕФАТ

Цефадроксил

Бүрээс, хуурай сироп

 

НАЙРЛАГА

Бүрээс: Бүрээс бүрд Цефадроксил 250/500 мг хүрэлцэх хэмжээний  цефадроксил моногидрат агуулна.

Хуурай сироп:  уух усанд найруулах хэмжээст халбага (5 мл) бүрд Цефадроксил 125/250 мг-д хүрэлцэх хэмжээний  цефадроксил моногидрат агуулна.

ЭМ СУДЛАЛ

ЦЕФАТ®: Цефадроксил моногидрат агуулсан бэлдмэл нь ууж хэрэглэх цефалоспорины бүлгийн хагас нийлэг антибиотик юм.

ЦЕФАТ®: Бактерийн эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлж бактерцид үйлдэл үзүүлэх цефалоспорин төст бэлдмэл.

ЦЕФАТ®: ууж хэрэглэхэд ходоодны хүчилд тэсвэртэй ба сайтар шимэгдэнэ. Бэлдмэлийг дангаар 500 мг, 1г тунгаар уусны дараа цусны сийвэн дэх тунгийн дээд хэмжээ 1,5-2 цагийн дараа 16, 28 мкг/мл хүрнэ.

ЦЕФАТ® бэлдмэлийн шимэгдэлтэнд хоол хүнс нөлөө үзүүлэхгүй.

ЦЕФАТ®: биеийн эд, шингэнд сайтар шингэнэ. Тунгийн 90% хувираагүй хэлбэрээр 24 цагийн турш шээсээр ялгарна. ЦЕФАТ®-н хагас задралын хугацаа 1,5 цаг байна.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

ЦЕФАТ® бэлдмэлийг бичил биетэн, грам эерэг нян, анаэроб нян, олон тооны грам сөрөг нянгууд Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

  • Амьсгалын замын халдварууд: тонзилит, фарингит, хатгалгаа, бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, уушигны буглаа, эмпием, синусит, дунд чихний үрэвсэл
  • Арьс, зөөлөн эдийн халдварууд: лимфаденит, буглаа, целлюлит, шархлаа, хөхний үрэвсэл, мундас, ёлом
  • Шээс бэлгийн замын халдварууд: пиелонефрит, цистит, аднексит, эндометрит
  • Бусад халдварууд: остеомиелит, артрит, цусан үжил, хэвлийн гялтан хальсны үрэвсэл, төрсний дараах үжилт халдваруудад хэрэглэнэ.

Heamоphilus influenza-р үүсгэгдсэн дунд чихний халдварын эмчилгээнд хэрэглэхгүй.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Цефалоспоринд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.

ГАЖ НӨЛӨӨ

ЦЕФАТ® нь ерөнхийдөө тохиромж сайтай.

Ходоод гэдэсний хямрал (ходоод татах, өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах), хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, загатнаа) илэрч болно. Мөн эмчилгээний явцад хуурамч бүрхүүлт колит үүсч болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • Зөрмөл харшил үүсч болзошгүй тул пенициллинд мэдрэгийн өгүүлэмжтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ.
  • Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
  • Бүдүүн гэдэсний үрэвсэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
  • Benedict, Fehling-н уусмал хэрэглэхэд шээсэн сахар илрэх болон Coomps сорилд шээсэнд хуурамч эерэг үзүүлэлт илэрч болзошгүй.
  • ЦЕФАТ® удаан хугацаанд хэрэглэснээр мэдрэг бус бичил биетэн үүсч болно.
  • Жирэмсэн, дутуу нярайд хийгдсэн аюулгүй хэрэглээний үзүүлэлт байхгүй.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Халдварын шинж тэмдэг илэрснээс хойш эмчилгээг 2-3 хоног үргэлжлүүлнэ.

Насанд хүрэгчидэд: энгийн тун өдөрт 1-2 гр хуваан 12 цагаар эсвэл 24 цагт нэг удаа ууна.

  • Шээсний замын халдварууд: шээсний доод замын хүндрэлгүй халдварт өдөрт 1-2 гр тунг дангаар болон хуваан хэрэглэнэ.

Шээсний замын бусад халдварууд: өдөрт 2 гр тунг хуваан хэрэглэнэ.

  • Арьс, зөөлөн эдийн халдварууд: өдөрт 1 гр тунг дангаар болон хуваан ууна.
  • Амьсгалын дээд болон доод замын халдварууд:

Хөнгөн халдварт ихэвчлэн өдөрт 1 гр тунг хуваан ууна.

Хүнд, хүндэвтэр халдваруудад өдөрт 1-2 гр тунг хуваан (12 цагаар 500 мг-1гр) хэрэглэнэ.

А-бета цус задлагч стрептококоор үүсгэгдсэн фарингит, тонзилит үед өдөрт 1 гр тунг хуваан 10 өдрийн турш хэрэглэнэ.

Хүүхдэд: биеийн жинд тооцон 25-50 мг/кг тунгаар өдөрт 2 хуваан хэрэглэнэ.

Хүүхдэд олгох хөвмөлийн тун

Хүүхдийн биеийн жин

(кг)

Өдрийн тун
ЦЕФАТ® хуурай сироп

125мг/5 мл

ЦЕФАТ® форте DS

250мг/5мл

4,5-9,1 Өдөрт 2 удаа халбагны ½
9,1-13,6 өдөрт 2 удаа 1 халбага Өдөрт 2 удаа халбагны ½
13,6-18,2 Өдөрт 2 ½ халбага Өдөрт 2 удаа халбагны ¾
18,2-22,7 Өдөрт 2 удаа 2 халбага өдөрт 2 удаа 1 халбага
22,7-27,3 Өдөрт 2 ½ халбага Өдөрт 2 ¼ халбага

 

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд креатинины клиренсийг хянан тунгийн хуримтлал үүсэхээс сэргийлж эмийн зохицуулалт (өдөрт хэрэглэх тунг бууруулах болон тун хоорондын зайг холдуулах) хийнэ. Насанд хүрэгчидэд ердийн 1 гр болон 500 мг тунгаар дараах жагсаалтын дагуу тун хоорондын зайг тогтооно.

Креатинины клиренс Тун хоорондын зай
0-10 м/мин 36 цаг
10-25 мл/мин 24 цаг
25-50 мл/ мин 12 цаг

Өвчтөний бөөрний үйл ажиллагаа хэвийн, 50 мл/мин-с дээш бол эмчилгээнд хэрэглэнэ.

ЗӨВХӨН ЭМЧИЙН ЖОРООР ОЛГОНО

НАЙРУУЛАХ ЗААВАР

Доод тэмдэг хүртэл ус нэмнэ. Сайтар таглана. Мөхлөгүүд гүйцэт шингэтэл дээш доош сэгсэрнэ. Дээд тэмдэг хүртэл ус (60 мл) нэмэн сайтар сэгсэрнэ. Бэлтгэсэн хөвмөлийг өрөөний хэмд (150-300С)  7 хоног, хөргүүрт 14 хоног хадгална.

Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Тагыг сайтар таглана.

САВЛАЛТ

Бүрээс: хайрцагт 10 бүрээсээр 10®

Хуурай сироп: хуурай сиропыг 60 мл шингэрүүлэх ус нэмэх шилэн саванд савлана.

Бүртгэлийн №:  F121217JP03155

Бүрээс:                    ЦЕФАТ® 250 мг       : DKL8922209701А1

ЦЕФАТ® 500 мг       : DKL8922209701В1

Хуурай сироп:       ЦЕФАТ®                    : DKL8922209938А1

ЦЕФАТ® форте       : DKL8922209938В1

 

ХАДГАЛАЛТ

Бүрээс: гэрлийн шууд тусгалгүй хуурай, сэрүүн (150-250С)  нөхцөлд хадгална.

Хуурай сироп: хуурай нунтагыг гэрлийн шууд тусгалгүй хуурай, сэрүүн (150-250С)  нөхцөлд хадгална.