Эрисанбэ

Эритромицин

Хуурай сироп

НАЙРЛАГА

Найруулсны дараа 5 мл бүрд

Эритромицин……………………..200 мг эритромицин этилсукцинат х.х

ЭМ СУДЛАЛ

Эритромицин түүний мэдрэг биетний рибосомын 50S-тэй холбогдон уургийн нийлэгжилтийг саатуулна. Эритромицин, бактерийн рибосомын эргэх холбоо зөвхөн РНХ-н 50S-тэй холбогдон үүснэ. Эритромицины бактерцит, бактеростатик үйлдэл нь түүний тун, мэдрэг нянгуудын өсөлт, тарилгын хэмжээнээс хамаарна. Эритромицин биеийн шингэнд диффузлэгдэнэ. Зөвхөн бага тунгаар нугасны шингэнд орох ба гэхдээ менингит үед цус тархины хоригыг нэвтрэх нь ихэсдэг.  Элэгний үйл ажиллагаа хэвийн үед эритромицин элгэнд ихээр агуулагдан цөсөөр гадагшилна. Элэгний үйл ажиллагаа алдагдсан үед элэг, цөсөөр ялгардаг эсэх нь тодорхойгүй. Эритромицин ихэсийн хориг нэвтэрдэг ба хөхний сүүгээр ялгарна.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Хөнгөн, хүнд халдварууд:
  • Streptococcus pyogenes Streptococcus pneumonia үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдварууд
  • Streptococcus pyogenes Streptococcus pneumonia үүсгэгдсэн амьсгалын доод замын халдварууд
  • Streptococcus pyogenes Streptococcus aureus-р үүсгэгдсэн арьс, арьсны бүтцийн өөрчлөлт бүхий халдварууд
  • Entamoeba hystolica үүсгэгдсэн завсрын амебиазын эмчилгээнд
  • Treponema pallidum, пенициллинд харшилтай өвчтөний тэмбүүгийн халдварын эмчилгээнд
  • Тетрациклин мэдрэг бус хориглох заалттай гонококкийн бус шээсний сүвийн үрэвсэлийн эмчилгээнд
  • Chlamydia trachomatis үүсгэгдсэн халдварууд
  • Listeria monocytogenes үүсгэгдсэн листерозис
  • Bordetella pertussis үүсгэгдсэн хөхүүл ханиад зэрэгт хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Эритромицинийг түүнд мэдрэг хүнд хэрэглэхгүй
  • Эритромицинийг терфенадин, астемизол, цизаприд хэрэглэж буй хүнд
  • Элэгний хүнд дутагдал үед тус тус хориглоно.

ГАЖ НӨЛӨӨ

  • Ходоод гэдэсний зүгээс: дотор муухайрах, бөөлжих, суулгах, өрц орчим эмзэглэх,
  • Бөөрний үйл ажиллагаа алдагдалтай өвчтөнд үс унах, болон өндөр тунгаар хэрэглэхэд таталдаа, хий юм харах, толгой эргэх, зүрхний хэм алдалт
  • Чонон хөрвөс, анафилакси зэрэг харшлын урвал илрэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • Элэгний үйл ажиллагаа алдагдсан, шарлалт үүссэн өвчтөнд эритромициныг уухаар хэрэглэхгүй.
  • Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд эмийг маш болгоомжтой хэрэглэнэ.
  • Эритромицинийг удаан хугацаанд хэрэглэхэд түүнд мэдрэг бус организмын халдварт өртөх магадлал бий болно.
  • Эритромицин хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эх болон жирэмсэн хүнд маш болгоомжтой хэрэглэнэ.
  • Ловастатин хэрэглэж буй өвчтөнд эритромицинийг маш болгоомжтой хэрэглэх ба учир нь рабдомиолиз үүссэн гэж тэмдэглэгдсэн.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

  • Эритромицинийг эрготамин, дигидроэрготаминтай хамт хэрэглэхэд зарим өвчтөнд эрготын хурц хордлого үүсдэг.
  • Эритромицинийг теофиллинтэй хамт хэрэглэхэд сийвэн дэх теофиллины агууламж ихэсдэг.
  • Эритромициныг дигоксинтой хамт хэрэглэхэд сийвэн дэх дигоксины түвшин нэмэгдсэн гэж бүртгэгдсэн.
  • Эритромицинийг антикоагулянтуудтай хамт хэрэглэхэд антикоагулянтын идэвх нэмэгдэнэ.
  • Эритромицинийг карбамазепинтай хамт хэрэглэхэд карбамазепины хордлого ихсэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Насанд хүрэгчид: өдөрт 400 мг тунгаар 4 удаа эсвэл 600-800 мг тунгаар 12 цагийн зайтай
  • Хүүхдэд: хоногт биеийн жинд 30-50 мг/кг тооцон тунг хуваан 4 удаа уулгана.

Хүүхдэд тооцсон дээд тун насанд хүрэгчидийн тунгаас хэтэрч болохгүй.

ТУН ХЭТРЭЛТ

Эитромицин хэвлийн диализ болон гемодиализд арилахгүй. Иймээс эритромициний тун хэтэрсэн бол хэрэглээг яаралтай зогсооно.

ЗӨВХӨН ЖОРООР ОЛГОНО

Уусмал бэлтгэх:

Доод тэмдэг хүртэл ус нэмнэ. Сайтар таглан дотор мөхлөгүүд гүйцэт уустал дээш доош хөдөлгөнө. Шилний дээд хэмжээ (60 мл) хүртэл ус нэмнэ.  Найруулсны дара хөвмөлийг 7 хоног хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ СЭГСЭР

САВЛАЛТ

Шилэнд 60 мл хүртэл ус нэмэх хуурай сиропоор савласан.

ХАДГАЛАЛТ

Гэрлийн шууд тусгалгүй сэрүүн (150С-250С) нөхцөлд хадгална.