About company

Монгол фарм ХХК нь 2008 оны 6-р сарын 12 өдөр байгуулагдсан ба 2008 оны 10-р сарын 15 өдөр Монгол улсын эрүүл мэндийн яамнаас олгосон дараах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Эм ханган нийлүүлэх
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх
  • Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
  • Лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх
  • Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2012 онд Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эмийн сан ажиллуулж эхэлсэн ба 2015 оноос эхлэн эрүүл ахуйн бүтээгдэхүүний импорт, худалдааг эхлүүлээд байна.

Бид эм зүйч, лабораторийн эмч, эмч, эмч төлөөлөгч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, гадаад харилцааны менежер, марктенгийн менежер, жолооч, туслах ажилтан зэрэг 35 мэргэжлийн боловсон хүчинтэйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын стандартын шаардлагийг бүрэн хангасан байранд үйл ажиллагаа явуулж байна.

Эм ханган нийлүүлэх чиглэлээр Европын холбооны гишүүн Кипр улсын Remedica LTD, Индонези улсын PT.Sanbe Farma, Украйн улсын Farmak JSC, Хорват улсын JGL JSC, ОХУлсын Marbiopharm JSC, БНСУлсын Hanmi Pharm Co.,LTD зэрэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, тус үйлдвэрүүдээс 100 гаруй нэр төрлийн эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Бид левофлоксацин дуслын шингэн, бүрхүүлтэй шахмал, имипенем, меропенем тарилгын нунтаг, карбидопа/леводопа, баклофен, фолийн хүчил, анастрозол зэрэг эмүүдийг Монгол улсын эмийн бүртгэлд анх удаа бүртгүүлэн эмчилгээний практикт нэвтрүүлээд байна.

Лабораторийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр АНУ, Европын холбооны гишүүн Их Британи, Герман, Франц, Унгар, Хорват, Испани болон БНСУ, Турк, БНХАУ, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй улсын 20 орчим үйлдвэртэй хамтран ажиллаж биохими, иммунологи, гематологи, шээс, цусны бүлэгнэлт, батериологийн шинжилгээний урвалж оношлуур, тэжээлт орчин, антибиотикын диск, түргэвчилсэн шинжилгээний тест болон биохими, иммунологи, гематологи, шээс, бүлэгнэлтийн шинжилгээний хагас болон бүрэн автомат анализатор, дагалдах хэрэгсэлийг импортлон улсын болон хувийн эмнэлгүүдийн лабораторид нийлүүлж байна.

Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр Тайланд улсын Sri Trang, БНХАУлсын Ningbo Greetmed Medical Instruments Co., Ltd, Dragon Laboratory Instruments Limited,  Zhejiang Yusheng Medical Instruments Co.,LTD зэрэг үйлдвэртэй хамртан ажиллаж нэг удаагийн үзлэгийн бээлий, цус цуглуулах хуруу шил, хөвөн, бинт, лабораторийн нэг удаагийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг импортлон харилцагчиддаа нийлүүлж байна.

Бид цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн GMP шаардлага, олон улсын ISO чанарын стандарт нэвтрүүлсэн, CE худалдааны тэмдэгт бүхий үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн шинэ эм, эмийн бүтээгдэхүүн, шинжилгээний шинэ аргийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.