Sunvit D3 (20мл)

САНВИТ-Д3®

100 ОУН\1 дусал уухад зориулагдсан уусмал

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө зааварыг сайтар уншина уу

  • Зааврыг хадгал. Дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.
  • Хэрэв танд аль нэг гаж нөлөө ноцтой илэрвэл, эсвэл зааварт тусгагдаагүй гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.

Зааварт:

  • Дусаалгыг юунд хэрэглэдэг вэ?
  • Хэрэглэхийн өмнө анхаарах зүйлс
  • Дусаалгыг хэрхэн хэрэглэх вэ?
  • Илэрч болох гаж нөлөө
  • Бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  • Нэмэлт мэдээлэл багтсан

Дусаалгыг юунд хэрэглэдэг вэ?

СанВит-Д3 нь эрүүл яс, шүд, булчингийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай Д3 аминдэмийг агуулдаг. СанВит-Д3 –ийг эрүүл, аз жаргалтай амьдралыг тэтгэх мөн Д3 аминдэмийг нэмэлтээр хангана.

Хэрэглэхийн өмнө анхаарах зүйлс

Дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.

  • Д3 аминдэм эсвэл СанВит-Д3 дусаалгын найрлага дах аль нэг бодист харшилтай ((хэт мэдрэг) нэмэлт мэдээллийг харна уу).
  • Хэрэв таны цусанд Кальци, Д аминдэм хэт их байна гэж хэлж байсан эсвэл одоо их байгаа бол хэрэглэхийг цээрлэнэ.

СанВит-Д3 ба бусад эмийн харилцан үйлчлэл

Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа эсвэл хэрэглэж дуусаад удаагүй байгаа бол (ялангуяа жоргүй олгодог) энэ тухайгаа эмч болон эм зүйчид мэдэгдээрэй.

Жирэмсэн болон хөхүүл

Жирэмсэн болон хөхүүл бол СанВит-Д3 –ийг зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Ямар нэгэн нэмэлт хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.

Дусаалгыг хэрхэн хэрэглэх вэ

СанВит-Д3® бэлдмэлийг эмч, эм зүйчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв итгэлгүй байвал эмч, эм зүйчтэй хамт шалгана уу.

  • СанВит-Д3 2000MЕ/мл (100МЕ/дусал) дусаалга нь дусаагууртай саванд савлагдсан.
  • Савыг уруу нь харуулаад, ам руугаа дусаана.

100 ОУН\1 дуслаар уух уусмал

Насанд хүрэгчид: хоногт 4-10 дусал эсвэл эмч, эм зүйчийн зөвлөсөний дагуу хэрэглэнэ.

1 сараас 12 насны хүүхдэд: хоногт 2-8 дусал эсвэл эмч, эм зүйчийн зөвлөсөний дагуу хэрэглэнэ.

СанВит-Д3® уусмалыг хоол ундны зүйлтэй холин шууд хэрэглэж болно.

Хэрэв  та  СанВит-Д3 -ийн тунг хэтрүүлсэн бол:

Та эмчийн зөвлөсөний дагуу л хэрэглэх ёстой. Хэрэв та  СанВит-Д3 дусаалгыг хэт ихийг хэрэглэчихвэл боломжтой бол эмч, эм зүйчтэй холбогдоно уу. Холбоо барих боломжгүй бол хамгийн ойрын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт СанВит-Д3 –ийг савтай нь авч очно уу.

Хэрэв та СанВит-Д3 хэрэглэхээ мартсан бол:

Хэрэв та уухаа мартсан бол санасан даруйдаа уугаад, үргэлжлүүлэн уух цагтаа уугаарай. Мартсан тунг нөхөх зорилгоор тун давхарлаж ууж болохгүй.

Хэрэв та СанВит-Д3® хэрэглээг зогсоосон бол

СанВит-Д3 хэрэглэхээ болихоос өмнө эмч, эм зүйчээс асууна уу. Хэрэв танд уг бүтээгдэхүүнийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт мэдээлэл байвал эмч, эм зүйчээс асууна уу.

Илэрч болох гаж нөлөө

Бүх хүнд биш ч гэсэн СанВит-Д3 гаж нөлөө үзүүлж болно. Хэрэв ямар нэгэн гаж нөлөө хүндэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.

СанВит-Д3 дусаалга нь цагаан хоол иддэг хүмүүст тохиромжтой ба АНУ-ын Цагаан хоолтнуудын нийгэмлэгээр батлагдсан.

СанВит-Д3 дусаалга нь хөрөнгө, буудай, глютин, шар буурцаг,  желатин, самрын бүтээгдэхүүн агуулаагүй.

Бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
  • 250С ихгүй хэмд хадгална.
  • Нарны гэрлээс хамгаална.
  • Хайрцган дээрх хүчинтэй хугацаа дууссаны дараа хэрэглэж болохгүй.
  • Эм зүйчээс цаашид хэрэглэхгүй эмийг хэрхэн хаяхыг асуугаарай. Орчноо хамгаалахад эдгээр аргууд туслах болно.

Савлагаа гэмтсэн болон онгойлгосноос хойш 3 сар өнгөрсөн бол устгана.

Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

Нэмэлт мэдээлэл

СанВит-Д3 дусаалга 2000MЕ/мл (100МЕ/дусал) дараах бодисуудыг агуулна:

  • Холекальциферол охь
  • Наран цэцгийн үрний охь
  • Нимбэгний охь
  • Д-альфа токоферол ацетат охь

СанВит-Д3® дусаалгыг нь цагаан хоолтонд зохимжтой гэдгийг Англи улсын цагаан хоолтны нийгэмлэгээс хүлээн зөвшөөрсөн.

СанВит-Д3® дусаалгыг HALAL хяналтын хорооны хяналтаас HALAL гэрчилгээ олгосон.

СанВит-Д3®  дусаалгаг нь шар буурцаг, улаан буудай, гурил, глютен, желатин, самрын орцгүй.

СанВит-Д3® нь СанВит-Д3 хязгаарлагдмал барааны тэмдэгт авсан.

GMP дагуу Англи улсад үйлдвэрлэгдсэн.

СанВит-Д3 Ltd, Epping, Essex, CM16 7BN, UK