САНВИТ-Д3®
2,000 ОУН\мл уухад зориулагдсан уусмал
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө зааварыг сайтар уншина уу
Зааварт:
Уусмалын тухай
СанВит-Д3® нь яс, булчин, шүдний эрүүл үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах витамин Д3 агуулна. СанВит-Д3® нь таны хоололт, эрүүл мэнд, амьдралын зөв хэв маягийг бий болгоход зориулсан нэмэлт бэлдмэл юм.
Хэрэглэхийн өмнө шалгах
Дараах нөхцөлд хэрэглэхгүй:
СанВит-Д3® бусад эмийн хэрэглээ
Хэрэв та жоргүй олгогдох бусад эмийг ууж буй болон саяхан уусан бол эмч, эм зүйчид мэдэгдэнэ.
Жирэмсэн, хөхүүл
Жирэмсэн, хөхүүл үед СанВит-Д3® бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтанд хэрэглэнэ. Ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс лавлах нь зүйтэй.
Уусмалыг хэрхэн хэрэглэх вэ
СанВит-Д3® бэлдмэлийг эмч, эм зүйчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв итгэлгүй байвал эмч, эм зүйчтэй хамт шалгана уу.
2,000 ОУН\мл уух уусмал
Насанд хүрэгчид: өдөрт 0,5мл-1мл уух эсвэл шууд эмч, эм зүйчийн хяналтанд хэрэглэнэ.
1 сараас 12 насны хүүхдэд: өдөрт 0,5мл эсвэл эмч, эм зүйчийн шууд хяналтанд хэрэглэнэ.
СанВит-Д3® уусмалыг хоол ундны зүйлтэй холин шууд хэрэглэж болно.
2,000 ОУН\мл-н өндөр хүчтэй нэмэлт бүтээгдэхүүн тул урт хугацааны хэрэглээнд зориулагдаагүй.
Хэрэв та СанВит-Д3® ихээр хэрэглэсэн бол
Та эмчийн заавраар дангаар хэрэглэнэ. Хэрэв та СанВит-Д3® уусмалыг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмч, эм зүйчид хандана. Хэрэв та хамгийн ойрын эмнэлэгт очих бол СанВит-Д3® бэлдмэлийг хамт авчирна.
СанВит-Д3® хэрэглэхээ мартсан бол
Хэрэв та уусмалыг хэрэглэхээ мартсан бол аль болох хурдан уусмалыг хэвийн дэглэмээр үргэлжлүүлэн ууна. Мартсан тунгаа давхарлан уухгүй.
Хэрэв та СанВит-Д3® хэрэглээг зогсоосон бол
СанВит-Д3® хэрэглээг зогсоохын өмнө эмч, эм зүйчээс асууна. Хэрэв танд бэлдмэлийн талаар өөр асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.
Боломжит гаж нөлөө
СанВит-Д3® хэрэглээнд гаж нөлөө үүсэх хэдий ч бүх хүнд илрэхгүй. Хэрэв аль нэг гаж нөлөө үүсвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ.
Бүтээгдэхүүний хадгалалт
Савлагаа гэмтсэн болон онгойлгосноос хойш 3 сар өнгөрсөн бол устгана.
Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.
Бусад мэдээлэл
СанВит-Д3® ууж хэрэглэх уусмалд:
Холекальциферолын тос
Наранцэцэгийн үрийн тос
Бэрсүүт жүржийн тос
Д-альфа токоферол ацетатын тос агуулна.
СанВит-Д3® уусмал нь цагаан хоолтонд зохимжтой гэдгийг Англи улсын цагаан хоолтны нийгэмлэгээс хүлээн зөвшөөрсөн.
СанВит-Д3® уусмалыг HALAL хяналтын хорооны хяналтаас HALAL гэрчилгээ олгосон.
СанВит-Д3® уусмал нь шар буурцаг, улаан буудай, гурил, глютен, желатин, самрын орцгүй.
СанВит-Д3® нь СанВит-Д3 хязгаарлагдмал барааны тэмдэгт авсан.
GMP дагуу Англи улсад үйлдвэрлэгдсэн.
СанВит-Д3 Ltd, Epping, Essex, CM16 7BN, UK