Дэлхийн эм зүйчдийн өдрийг Олон улсын Эм Зүйн холбоо FIP (The International Pharmaceutical Federation https://www.fip.org/) -ноос манлайлан дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 25-ны өдөр тусгай сэдвийн дор тэмдэглэдэг уламжлалтай билээ. Манай улсад 2015 оноос тэмдэглэж эхэлсэн.
Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо (ЭЗМТХ)-ны санаачилгаар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2025.08.30-2025.10.30-ны хооронд үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хүрээнд 2025.09.07-ны өдөр Think Health, Think Pharmacist нэртэй бүх нийтийн гүйлт болон эрүүл мэндийн өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд 23 байгууллага, 400 гаруй хүн оролцсоны 268 нь эм зүйч, эрүүл мэндийн салбараас байлаа.
Зургийг https://www.facebook.com/EmZuinMergejleerTugsugchdiinXolboo-с ашиглав.