Биднийг дагах

Байгаль орчны менежментийн сургалтад хамрагдлаа

2025 оны аравдугаар сарын 16 аар
Байгаль орчны менежментийн сургалтад хамрагдлаа
Дотоод хяналтын алба
| Сэтгэгдэл хараахан байхгүй

👨‍🏫Манай байгууллага нь Стандарт, хэмжил зүйн газрын олон улсын Байгаль орчны менежментийн тогтолцоо MNS ISO 14001:2016 стандартын сургалтад ​2025 оны 10 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд хамрагдлаа.

​🌱Энэхүү менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр Нэгдсэн үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтын байгаль орчны тулгуур зарчмыг тэнцвэртэй байлгах, ирээдүй үедээ тохиромжтой нөхцөл, зохистой нөөцийг үлдээх, одоо үеийн хэрэглээг зөв зохион байгуулахад хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлага, үйл ажиллагааны гүйцэтгэлээ сайжруулах юм.

​♻️Байгаль орчны хүрээнд тавьсан зорилтдоо хүрснээр байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээс байгаль орчинд үүсэж болох асуудлууд, болзошгүй нөлөөллийг амьдралын мөчлөгтэй уялдуулан анхаарч, удирдах боломжтой болсноор, тэдгээрийн үнэ цэнийг сонирхогч талуудад бий болгох болно.

байрлал Мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Архив
Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх