Биднийг дагах

C-амин дэмийн ач тус

2025 оны нэгдүгээр сарын 31 аар
C-амин дэмийн ач тус
Дотоод хяналтын алба
| Сэтгэгдэл хараахан байхгүй

Витамин С

Байгаль дээрх хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг болох С витаминыг бид өдөр тутамдаа хоол хүнснээс хангалттай авч чаддаггүй. Витамин С (аскорбины хүчил) нь усанд уусдаг витамины төрөлд багтдаг бөгөөд түлхүү цитрусийн төрлийн жимс, бусад жимс, жимсгэнүүд болон ногоонуудад агуулагддаг. Ихэнх амьтад С витаминыг биедээ нийлэгжүүлэх чадвартай байдаг бол хүн болон сармагчин нь биедээ нийлэгжүүлэх чадваргүй тул зайлшгүй хоол хүнсээр болон нэмэлтээр хэрэглэх шаардлагатай

Витамин С бие махбодид үзүүлэх нөлөө:

  • Бие махбодод коллаген нь холбогч эдүүд болон зарим уургийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд эдийн нөхөн төлжилт явагдах нөхцөлийг хангах ба коллагены нийлэгжилтэд витамин С оролцдог.
  • Витамин С нь бие дэх чөлөөт исэлдэлтийн бүтээгдэхүүнийг саармагжуулах үйлчилгээтэй мөн биеийн бусад исэлдэлтийн эсрэг бодисуудын үүсэлтийг дэмждэг (E витамин, Бета-каротин). Ингэснээрээ хэт исэлдэлтээс үүсэх зүрх судасны өвчин, хавдруудаас сэргийлэх нөлөөг үзүүлнэ. 
  • Дархлаа тогтолцоонд чухал нөлөө үзүүлдэг ба ургамалд агуулагдах төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлдэг.
  • Чийг бам буюу витамин С дутагдлаас үүсдэг өвчний үед эмчилгээнд хэрэглэдэг.
  • Витамин С  нэг удаагийн дээд тун насанд хүрэгчдэд 2000 мг, хүүхдэд 500-1800 мг  хүртэл байдаг.

Витамин С -н дутагдалд өртөх эрсдэл бүхий бүлэг:

  1. 🚬 Архаг тамхичид болон дам тамхидалтад өртдөг хүмүүсийн витамин С- н бие дэх хэмжээ тамхи татдаггүй хүнийхээс бага түвшинд байдаг. Иймээс витамин С -н хэрэгцээг нэмэлтээр хангах шаардлагатай. 
  2. 🐄 Үнээний сүүгээр хооллож буй нярайд витамин С -н дутагдал үүсэх боломжтой. Учир нь үнээний сүүнд агуулагдах витамин С -н хэмжээ маш баг түвшинд байдаг бөгөөд өндөр температурт витамин С бүтцээ алддаг.
  3. 🍽️ Хоол тэжээлийн дутагдалтай хүмүүс, өндөр настан, алкохол болон зарим эмийн байнгын хэрэглээтэй хүмүүс, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс витамин С - н дутагдалд өртөх магадлалтай.


Cee 500мг витамин С - Австрали чанар
🍊 CEE жүрж
🍍 CEE хан боргоцой
🍓 CEE гүзээлгэнэ 3-н төрлийн жимсний амттай 
📦 Хайрцагтаа: 100 ширхэгтэй
💊 Та https://www.facebook.com/MongolpharmPharmacy эмийн сан болон өөрт
​ ойрхон эмийн сангаас худалдан аваарай.

байрлал Мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Архив
Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх