Биднийг дагах

Бичил биетний тэсвэржилтийн аюул

2025 оны арван нэгдүгээр сарын 19 аар
Бичил биетний тэсвэржилтийн аюул
Дотоод хяналтын алба
| Сэтгэгдэл хараахан байхгүй

​Бичил биетэн буюу нүдэнд үл харагдах 🦠 нян, вирус, мөөгөнцөр, шимэгч нь байгаль дээр хаа сайгүй байдаг бөгөөд ердийн нөхцөлд бидний биед хоргүй, зарим нь бүр ашигтай байдаг. Харин зарим төрлийн бактер нь өвчин үүсгэх чадвартай. Бид эдгээр халдварын үед антибиотик хэрэглэн эмчилдэг.

​Антибиотикийг дутуу уух, зөв оношгүйгээр дур мэдэн уух, эмийн сангаас эмчийн зааваргүйгээр авах, мал амьтанд урьдчилан сэргийлэх нэрээр хэт хэрэглэх зэрэг нь тэсвэржилтийн үндсэн эх үүсвэр болдог. Эдгээр буруу үйлдэл бүр жижиг мэт харагдавч нийгмийн хэмжээнд том эрсдэл үүсгэнэ. Тийм ч учраас тэсвэржилт бол хувь хүний биш, нийгмийн асуудал юм.

​Тэсвэржилт нь нэг л өдөр гэнэт бий болдоггүй. Бактер бүтцээ өөрчилж, шинэ аргаар амьд үлдэж, хоорондоо мэдээлэл солилцож, өөрийгөө хамгаалах чадвараа улам боловсронгуй болгодог “амьд систем” юм. Бид антибиотикийг буруу ашиглах бүрт энэ системийг бид өөрсдөө улам хүчирхэгжүүлж байдаг.


​Өнөөдөр дэлхий даяар жил бүр сая сая хүн энгийн халдварт өвчнөөр хүндрэн нас барж байна. Учир нь тэдэнд хэрэглэсэн антибиотик нөлөөлөхгүй болжээ. Энгийн хатгалгаа, шархны халдвар, шээсний замын халдвар хүртэл ноцтой эрсдэл үүсгэж байна.

 ДЭМБ-иас дэлхий нийтээр 1 САЯ АМЛАЛТ өгөх буюу "бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх" амлалтад нэгдэхийг улс орнуудад уриалж байна.

https://pledge.antibioticawarenessweek.org/mn/

#бичилбиетнийтэсвэржилт
#amrweek2025



Нийтлэлийг хуваалцах
Архив
Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх