Ажлын чиг үүрэг:
- Хэсгийн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг гүйцэтгэх;
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хорооны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
- Ёс зүйн талаарх асуудлыг судалж, бүрэн эрхийн хүрээнд хууль, журмын дагуу зохих арга хэмжээ авах, саналыг компанийн гүйцэтгэх удирдлагад хүргүүлэх;
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сурталчлах;
- Ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх талаар сургалт, сурталчилгааны төлөвлөгөө, чиглэл боловсруулах, хэрэгжүүлэх;
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, албан тушаалтан байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол бусад шаардлагатай материалыг хүлээн авах, тэдний тайлбарыг сонсох, хянан судлаж хэлэлцэн шийдвэрлэх;
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд арга хэмжээ авах саналыг Хүний нөөцийн албанд хүргүүлэх, хариуцлага хүлээлгэх;
- Хэсгийн хорооны шийдвэрийг биелүүлээгүй эмч, Эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага хүлээлгэх тухай саналыг гүйцэтгэх удирдлагад тавих;
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж Эрүүл мэндийн яамын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд санал тавьж шийдвэрлүүлэх;
- Эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд, зөрчлийн мэдээний санд бүртгүүлэх;
- Эмнэлгийн мэргэжилтнийг буруугүй гэж үзвэл тэдний эрх ашиг, нэр төрийг хамгаалах, сэргээх;
- Хэсгийн хорооны шийдвэрийг тухайн байгууллага, олон нийтэд мэдээлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
Чиг үүрэг
- Ёс зүйн хэмжээг сурталчлах, таниулах
- Ёс зүйн өргөдөл, гомдол шийдвэрлэхэд оролцох
- Хэсгийн хорооны хуралдаанд тасралтгүй оролцох
- Хуралдаанд санал өгөх, шийдвэр гаргах
Шаардлага
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн мэдлэгтэй
-
Багаар ажиллах
- 2-с дээш жил ажилласан
- Харилцааны соёл
- Шийдвэр гаргах
Нэмэлт
- Хүнийг сонсох чадвар