АНХААРУУЛГА
- Амоксациллиныг эмчилгээнд хэрэглэхийн өмнө урьд нь пенициллинд харшил үүсэж байсан эсэхийг сорилоор заавал тогтооно.
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Амоксациллиныг болгоомжтой хэрэглэнэ.
- Удаан хугацааны эмчилгээний явцад бөөр, элэгний үйл ажиллагаа, цусыг үе шаттайгаар хянах шаардлагатай
- Бөөрний эмгэгтэй эмчлүүлэгчийн сийвэн болон шээсэнд эмийн хэмжээг хянах хэрэгтэй.
- Амоксациллиныг бусад антибиотиктой хавсруулан хэрэглэхэд давтан халдвар (Pseudomonas, Enterobacterium, S.aureus, Candida –ийн шалтгаант) авч болзошгүй. Ийм тохиолдолд эмчилгээг зогсоож тохирох эмчилгээг хийх хэрэгтэй.
- Амоксациллин нь тархи нугасны, үений шингэнд нэвтэрдэггүй тул тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл болон үений эмчилгээнд хэрэглэхгүй.
- Лимфотик лейкеми өвчтэй эмчлүүлэгчид Амоксациллины хэрэглэхэд арьсанд тууралт илэрч болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.
- Амоксациллин хэрэглэх үед бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн үрэвсэл үүсэж болзошгүй.
ГАЖ НӨЛӨӨ
- Улайралд гүвдрүүт тууралтууд, чонон хөрвөс, арьсны тууралт, сийвэнгийн өвчин зэрэг хэт мэдрэгшлийн хариу урвалууд
- Пенициллинд харшилтай эмчлүүлэгчид хүнд хэлбэрийн, үхэлд хүргэх харшлын урвал болох анафилакси үүсэх
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын өөрчлөлт илрэх
- Цусанд өөрчлөлт гарах (ихэвчлэн эргэх шинжтэй)
НАЙРЛАГА
Усанд уусгасан 5мл тутамд Амоксациллин 125мг/250мг –тай тэнцэхүйц Амоксициллин Тригидрат USP агуулагдана.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэдсэн дараах халдваруудын эмчилгээнд:
- Арьс, зөөлөн эдийн халдварууд: пеницилиназа ялгаруулдаггүй Staphylococcus, Streptococcus, E. coli.
- Амьсгалын замын халдварууд: H. influenza, Streptococcus, Strep.pneumoniae, пеницилиназа ялгаруулдаггүй Staphylococcus, E. coli.
- Шээс бэлгийн замын халдварууд: E. coli, P. Mirabilis, Strep.faecalis.
- Заг хүйтэн: Neisseria gonorrhoeae (пенициллиназа ялгаруулдаггүй)
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгчид, ≥ 20 кг жинтэй хүүхдэд: 250 мг – 500 мг тунгаар 8 цагаар.
- <20 кг жинтэй хүүхдэд: хоногт 20 – 40 мг/кг тунгаар тооцон хувааж 8 цагаар
- Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд тунг багасган хэрэглэнэ. Хэвлийн диализ хийлгэж буй өвчтөнүүдэд санал болгох хамгийн их тун нь өдөрт 500 мг байна.
- Шээсний замын гонококкын халдварт: Амоксациллин 3г тунгаар нэг удаа.
- 8кг-с дээш жинтэй хүүхдэд хуурай сироп өгнө.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ПТ САНБЭ ФАРМА,
Индонез улс