Skip to Content

Памписел 40мг №1

https://mongolpharm.mn/web/image/product.template/13291/image_1920?unique=3ff35dc

8'550.0000 ₮ 8550.0 MNT 8'550.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Хүчинтэй хугацаа: 2027-05-20

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

  • ПАМПИСЕЛ® -г зөвхөн ууж хэрэглэх боломжгүй үед тарилгаар хийнэ.
  • Пантопразолыг хөнгөн хэлбэрийн ходоод гэдэсний хямрал ялангуяа мэдрэлийн гаралтай диспепсид хэрэглэхгүй.
  • Пантопразол хорт хавдарын шинж тэмдэгийг бууруулах тул ходоодны шархыг эмчлэхээс өмнө хорт хавдарыг оношлоно.
  • Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, өндөр настай өвчтөнд өдөрт 40мг тунгаас хэтрүүлэн хэрэглэхгүй.
  • Элэгний үйл ажиллагааны ноцтой дутагдалтай өвчтөнд тунг 20 мг хүртэл бууруулна.
  • Элэгний энзимын агууламжийг хянах ёстой. Элэгний энзим ихэсвэл  эмчилгээг зогсооно.

ГАЖ НӨЛӨӨ

  • Цус, тунгалагийн систем: лейкопени, тромбоцитопени
  • Ходоод гэдэсний эмгэг: хэвлийн дээд хэсгээр өвдөх, суулгах, өтгөн хаталт, гэдэс цанхайх, дотор муухайрах, бөөлжих, ам хатах
  • Ерөнхий эмгэг, хэрэглэсэн газарт үүссэн нөхцөл: тарьсан хэсэгт тромбоцитопени, захын хаван
  • Элэг цөсний эмгэг: элэгний эсийн хүнд гэмтлээс шалтгаалан элэгний дутагдалтай дутагдалгүй шарлалт үүснэ.   
  • Дархлалын системийн эмгэгүүд: анафилаксийн шок бүхий анафилаксийн урвал
  • Шинжилгээнд: элэгний энзим ихсэх (трансаминазууд, ɣ-GT), триглицерид өсөх, биеийн хэм нэмэгдэх
  • Араг яс, холбогч эдийн эмгэгүүд: үеээр өвдөх, булчин өвдөх
  • Мэдрэлийн системийн эмгэг: толгой өвдөх, толгой эргэх, харах чадвар алдагдах (нүд бүрэлзэх)
  • Сэтгэцийн эмгэгүүд: сэтгэл гутрал
  • Бөөр, шээсний эмгэгүүд: бөөрний завсрын эдийн үрэвсэл
  • Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд: харшлын урвалууд загатнаа, арьсны тууралт, чонон хөрвөс, судасны хаван, арьсны ноцтой урвал болох Стевен-Жонсын хам шинж, олон хэлбэрт улайралт, Лаилл-хам шинж, гэрэлд мэдрэгшил үүснэ.

НАЙРЛАГА

Туншил бүрд: Пантопразол 40 мг х.х. пантопразол натри

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Дээрх гэдэсний шархлаа
  • Ходоодны шархлаа
  • Улаан хоолойн хөнгөн, хүнд хэлбэрийн үрэвсэл (улаан хоолойн сөөргөө)
  • Золлингер-Еллисон-хам шинж эсвэл хавдараас үүдэлтэй эмгэгт шүүрэл ялгаралт ихэссэн тохиолдолд эмчилгээнд хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Уусмалыг бэлтгэхдээ 10 мл физиологийн натрийн хлоридын уусмалыг хуурай нунтаг бүхий флаконд хийнэ. Энэ уусмалыг шууд тарих ба 100мл физиологийн натрийн хлоридын уусмал эсвэл 5% глюкоз нэмэн дуслаар хийж болно.

Шингэрүүлсэн уусмалыг 12 цагийн дотор хийх ёстой. Микробиологийн үзүүлэлтийн хувьд бүтээгдэхүүнийг даруй хэрэглэх нь зүйтэй.  Хэрэв шууд хэрэглэх боломжгүй бол 250С ихгүй хэмд түр хадгалан 12 цагийн дотор хэрэглэх ёстой.

ПАМПИСЕЛ®-г заагдаагүй, үйлдвэрлэгдээгүй уусгагчид хольж болохгүй. Ууж хэрэглэх боломжтой бол ПАМПИСЕЛ® тарилгыг зогсоон Пантопразол 40 мг тунгаар үргэлжлүүлэн ууж болно.

ПАМПИСЕЛ®-г венийн судсанд 2-15 минутанд тарина.  

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ПТ. САНБЭ ФАРМА,  Индонез улс