Флексижоинт нунтаг 5.5г №30
Анхааруулга
- Глюкозамин нь остеоартрит өвчний үндсэн шалтгааныг эмчилдэг ба эмчилгээний үр нөлөө нь зөвхөн 2-3 долоо хоногийн дараа л ажиглагдана. Тиймээс Глюкозаминтай эмчилгээний эхний 2-3 долоо хоногт шаардлагатай бол өвдөлт намдаах эм эсвэл үрэвслийн эсрэг эм уухыг зөвлөж байна.
- Жирэмсний эхний гурван сард хэрэглэхээс зайлсхийнэ.
- Хүүхдэд бэлдмэлийн үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй тул глюкозаминыг хүүхдэд хэрэглэхээс зайлсхийнэ.
- Элэг, бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнүүдэд эмчилгээг эмчийн хяналтанд хийх шаардлагатай.
- Бусад хавсарсан үений болон эмгэг илэрч болох тул эмчээс зөвлөгөө аван эмчилгээний өөр аргыг хэрэглэх нь зүйтэй.
- Энэхүү бүтээгдэхүүн нь хясааны хайрсан бүрхүүлээс гаралтай глюкозамин агуулдаг тул хясаанд харшилтай өвчтөнүүдэд өгөх ёсгүй.
- Энэ бүтээгдэхүүн нь үхрийн гаралтай хондроитин агуулдаг.
- Жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.
Зөвхөн ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд:Өдөрт нэг уутыг хоолны өмнө (250мл усанд уусган), эсвэл эрүүл мэндийн мэргэжилтний шууд зөвлөснөөр ууна.
Хүүхдэд: Хүүхдэд бэлдмэлийн үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй.
ВИНВА МЕДИКАЛ ХХК ГХК, Малайз
Уут бүрд: Глюкозамин HCl 1500 мг, Хондроитин Сульфат 1200 мг (Хондроитин Сульфат Натриас гарган авсан 1320.6 мг) Метилсулфонилметан (MСM) ................900 мг
Остеоартритын нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.