Skip to Content

Мепем 1гр №1

https://mongolpharm.mn/web/image/product.template/17390/image_1920?unique=25123db

33'750.0000 ₮ 33750.0 MNT 33'750.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

  1. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө урьдчилан мэдрэг омгийг тогтоосон байх нь эмийн хэрэглээг богино хугацаанд хэрэглэхэд чухал юм.
  2. Бэлдмэлд мэдрэгийг эмчилгээний өмнө шинжлэх боломжгүй байсан бол эм хэрэглээний эхний 3 хоногт зохимж тодорхой болно. Хэрэв үр дүн илрэхгүй бол нэн даруй эмийн хэрэглээг солих шаардлагатай.
  3. Гаж нөлөө болох шокын өгүүлэмжтэй өвчтөнд эм хэрэглээний өмнө арьсан дээр сорил тавьж шинжилнэ. Ингэхдээ шокын үед авах арга хэмжээний яаралтай тусламж үзүүлэх материалууд бэлэн нөхцөлд хийнэ.
  4. Бэлдмэлийг өвчтөнд хэрэглэхийн өмнө өнгөний өөрчлөлт, тоосонцор бий эсэхийг сайтар шалгах ба шаардлага хангахгүй бол өөр бэлдмэлээр солин хэрэглэнэ.
  5. Эмчилгээний 3-5 хоногийн турш гаж нөлөө илрэхээс онцгой болгоомжлох шаардлагатай бол зохих арга хэмжээг авна.   Эмийг 7-с дээш хоног хэрэглэхдээ шалтгаан тодорхой экзем, элэгний үйл ажиллагааны буурахаас урьдчилан сэргийлэх ёстой. эм хэрэглээний үед гаж нөлөөг үнэлж хянаж байх ёстой.
  6.  АсАТ, АлАТ ихсэж болно. Иймээс эмчилгээг нэг долоо хоногоос их хугацаанд хэрэглэсэн бол элэгний үйл ажиллагааны үзүүлэлтийг хянаж байх ёстой.
  7. Эм хэрэглээний өмнө пенициллин, цефалоспорин, бета-лактамын антибиотикт хэт мэдрэгшил үүсч байсан эсэхийг урьдчилан савлаж мэдсэн байх ёстой.
  8. Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө судлагдаагүй. Гэхдээ толгой өвдөх, мэдрэхүй өөрчлөгдөх, сэтгэцийн өөрчлөлт илэрч болох тул болгоомжлох нь зүйтэй.

НАЙРЛАГА
Меропенем тригидрат, хуурай натрийн корбонат 1г

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Цусан үжил
  • Өнгөц идээт эмгэг (целлюлит, лимфаденит, гялтангын буглаа)
  • Мэс засал, ортопед (миелит, артрит, шархны халдвар)
  • Амьсгалын замын халдварууд (уушигны хатгалгаа, гүйлсэн булчирхайн буглаа, архаг бронхит, гуурсан хоолойн тэлэгдэл, амьсгалын замын архаг халдварын дахилт, уушигны буглаа, эмпием)
  • Шээс дамжуулах замын халдварууд (пиелонефрит, цистит)
  • Элэгний цөсны халдварууд (холецистит, холангит, элэгний буглаа)
  • перитонит
  • эмэгтэйчүүдийн (умайн дайврын үрэвсэл, умайн дотоод халдвар, аарцгийн хөндийн үрэвсэл, параметрит)
  • чих, хамрын халдвар (дунд чихний отит, синусит)
  • бактерийн менингит (3 сараас дээш насны бага насны хүүхэд)
  • нейтропени бүхий халдварын сэжигтэй
  • уйланхайт фиброз

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Меропенемийн эмчилгээ хийсэн 3 хоногийн дараа эмчилгээг үргэлжлүүлэх болон зогсоох тохиромжтой замыг сонгоно. Ерөнхийдөө эмчилгээг 14 хоногоос хэтрүүлэн хэрэглэхгүй.

Насанд хүрэгчид: 0,5г-1г/өдөр тунг хоёр болон гурав хуваан ойролцоогоор 30 минутын хугацаанд венийн судсанд тарина. Халдварын сэжигтэй тохиолдол, эмнэлгийн дотоод халдварын цусан үжил, перитонит, нейтропени үед 1г тунгаар 8 цагийн зайтай судсанд тарина.

Уйланхайт фиброз, менингит үед 2 г тунгаар 8 цагаар тарина. Хүүхдэд: 3 сараас дээш насны хүүхдэд бактерийн менингитийн эмчилгээнд меропенем 40 мг/кг тунгаар 8 цагийн зайтай 30 минутын хугацаанд венийн судсанд тарих ба халдварын хэлбэр, мэдрэг омгийн эмгэг төрөгч, өвчтөний ерөнхий байдлаас хамааран хэрэглэнэ. Өвчтөний нас, халдварын онцлогоос хамааран тунг тохируулна. Хүнд халдварын үед тунг өдөрт 2 г хүртэл нэмэгдүүлж болно.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС