Skip to Content

Предникорт 125мг №1

https://mongolpharm.mn/web/image/product.template/20655/image_1920?unique=c3958a1

18'900.0000 ₮ 18900.0 MNT 18'900.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

PT Otto Pharmaceutical Industries Ltd.
Хүчинтэй хугацаа: 2027-04-30
Жортой ЗШЭ

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

  • Гипотиреодизмтай болон циррозтой эмчлүүлэгчдэд кортикостероидын үйлдэл хүчжинэ.
  • Эвэрлэг цоорох аюултай тул нүдэнд энгийн герпесийн халдвартай эмчлүүлэгчдэд кортикостероидыг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. 
  • Гипопротромбинемийн үед ацетилсалицилын хүчлийг кортикостероидтай хавсруулан хэрэглэхдээ болгоомжлох шаардлагатай.
  • Кортикостероидуудыг өвөрмөц бус шархлаат колит, дивертикулит, нарийн гэдэсний шинэ залгаас, бөөрний дутагдал, цусны даралт багасах, ясны сийрэгжилт эсвэл миастени гревис-д болгоомжтой хэрэглэх шаардлагатай. 
  • Кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчдэд Kaпошийн сарком үүссэн мэдээлэл бүртгэгдсэн.
  • Кортикостероидыг удаан хугацаагаар нярай хүүхэд болон хүүхдэд хэрэглэхдээ өсөлт, хөгжлийг сайтар хянах шаардлагатай.
  • Уг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд нүдний арын субкапсуляр катаракт, глауком үүсэж мөн мөөгөнцөр эсвэл вирүсийн шалтгаант нүдний хоёрдогч халдварын үүсэлтийг ихэсгэж болзошгүй.
  • Метилпреднизолоныг өндөр тунгаар хэрэглэхэд цусны даралт багасах, давс, ус эргэн шимэгдэх, кали, кальцийн ялгаралт ихсэх, мөөгөнцөр, бактер болон вирүсийн халдварт бие махбодийн тэсвэржилт багасаж болно.
  • Кортикостероид эмчилгээний үед эмчлүүлэгчдэд салхин цэцгийн эсрэг дархлаажуулалт хийж болохгүй. Кортикостероид ялангуяа өндөр тунгаар хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд мэдрэлийн талын өвөрмөц хүндрэл мөн эсрэг биеийн хариу урвал дутагдалтай учир бусад дархлаажуулалтанд хамруулж болохгүй.
  • Хэрэв далд хэлбэрийн сүрьеэтэй эсвэл туберкулины идэвхжилтэй эмчлүүлэгчдэд кортикостероид хэрэглэх заалттай болвол өвчин илэрч болзошгүй тул сайтар ажиглах шаардлагатай. Удаан хугацааны кортикостероид эмчилгээний үед тэдгээр эмчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх хими эмчилгээг хийх хэрэгтэй.
  • Жирэмсэн үеийн хэрэглээ: Жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд ургийн гажиг үүсгэж болзошгүй.  
  • Хавдар, мутац үүсгэх болон нөхөн үржихүйд нөлөөлөх нь: Кортикостероидууд нь хавдар, мутац үүсгэх эсвэл нөхөн үржихүйд нөлөөлдөг талаар нотлогдоогүй.
  • Хөхүүл үеийн хэрэглээ: Преднизон хөхний сүүгээр ялгардаг учраас ерөнхийдөө кортикостероидууд мөн хөхний сүүгээр ялгардаг гэж үзнэ.
  • Meтилпреднизолон натрийн сукцинатыг ууж хэрэглэх эмчилгээнд тэсвэржилгүй эмчлүүлэгчдэд, дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд:
  • Дотоод шүүрлийн эмгэгүүд: Бөөрний дээд булчирхайн анхдагч буюу хоёрдогч дутагдал (сонгох эмүүд нь гидрокортизон эсвэл кортизон; минералокортикоидтой хамт хэрэглэх боломжтой нийлэг аналогуудыг хэрэглэж болох юм), бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал (сонгох эмүүд нь гидрокортизон эсвэл кортизон; минералокортикоидын нэмэлт ялангуяа хэрэглэгддэг нийлэг аналогууд шаардлагатай болж болзошгүй), мэс заслын өмнө болон хүнд хэлбэрийн гэмтэл эсвэл өвчин эмгэгийн үед, бөөрний дээд булчирхайн дутагдал нь батлагдсан буюу бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдсан эмчлүүлэгчид, хэрэв бөөрний дээд булчирхайн дутагдалтай буюу сэжигтэй тохиолдолд уламжлалт эмчилгээнд хариу үзүүлээгүй шок, бөөрний дээд булчирхайн удамшлын гиперплази, хорт хавдартай холбоотой гиперкальцеми болон идээлээгүй тиреодит.
  • Коллагены эмгэгүүд (Дархан бүрдлийн эмгэг): Хүндрэлийн үед эсвэл өвөрмөц тохиолдлуудад үндсэн эмчилгээ байдлаар: системний люпус эритематоз, цочмог ревматоидны кардит болон системийн дерматомиозит (полимиозит)

 Арьсны эмгэгүүд: Цэврүүнцэрүүд, олон хэлбэрт улайралтын хүнд хэлбэр (Стивен-Жонсоны хам шинж), гуужилтат дерматит, герпес төст цэврүүт арьсны үрэвсэл, хүнд хэлбэрийн себорреины дерматит, микозиз фунгоидис.

  • Харшил: гуурсан хоолойн багтраа, хавьтлын дерматит, атопик дерматит, ийлдсийн өвчин, улирлын буюу байнгын харшлын ринит, эмийн хэт мэдрэгшлийн хариу урвал, чонон хөрвөс цус сэлбэлтийн хариу урвал болон төвөнхийн халдварын бус цочмог хаван (эмийн сонголт нь Эпинефрин).
  • Нүдний эмгэг: нүдний герпес зостер, ирит, иридоциклит, хориоретинит, арын тархмал увеит болон хориоидит, кератит, симпатик офталми, харшлын коньюктивит, харшлын шалтгаант эвэрлэгийн захын шархлаа болон нүдний мэдрэлийн үрэвсэл.
  • Ходоод гэдэсний эмгэг: шархлаат колит, нарийн гэдэсний хэсэг газрын үрэвсэл
  • Амьсгалын замын эмгэг: шинж тэмдгийн саркоидоз, бериллиоз, сүрьеэгийн эсрэг тохирох хими эмчилгээг хавсруулан хэрэглэх үед үүсэх тархмал буюу үсэрхийлсэн уушгины сүрьеэ, Лоэффлерийн хам шинж болон бөглөрөлтөт пневмонит.
  • Цусны эмгэг: цус задралын (aутоиммуни) цус багадалт,  насанд хүрэгчдийн шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн пурпур, эритробластопени, гипопластик цус багадалт.
  • Неопластик эмгэг: Насанд хүрэгчдийн хавдрын эцсийн шатанд амьдралын чанарыг сайжруулахын тулд лейкеми болон лимфомын мөн хүүхдийн цочмог лейкемийн хөнгөвчлөх эмчилгээнд
  • Хавагнах: шалтгаан тодорхойгүй хэлбэр эсвэл люпус эритематозын шалтгаант, уремигүй нефротик хам шинжийн үед шээсээр уураг ялгарахыг багасгах буюу шээс ялгаралтыг ихэсгэх
  • Мэдрэлийн тогтолцоо: тархмал склерозын цочмог хүндрэл.
  • Бусад: сүрьеэгийн эсрэг тохирох хими эмчилгээтэй хослуулан хэрэглэх үед субарахноид хориг бүхий сүрьеэгийн менингит, мэдрэлийн болон зүрхний булчингийн гэмтэл бүхий трихинеллез  
Нунтагийг найруулан тарьж болохуйц уусмал болгохдоо (0.9% Бензил алкохол агуулна) уустал нь сэгсэрнэ. Шууд судсанд тарьж хэрэглэх тохиолдолд хамгийн багадаа 1 минутын турш тарих буюу 5%-ийн декстроз, 0.9%-ийн NaCI эсвэл 0.9%-ийн NaCI-д 5%-ийн декстроз, уусмалд шингэлэн хамгийн багадаа 30 минутын турш судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Уг уусмал нь физик, химийн шинж чанарын хувьд 48 цагийн хугацаанд тогтвортой байдаг.

Предникорт 125мг , туншил бүрт:

Метилпреднизолон 125мг-тай тэнцэхүйц Meтилпреднизолон натрийн сукцинат 166мг агуулагдана

  • Шингэн болон электролитын өөрчлөлт: натри болон усны эргэн шимэгдэлт, кали багасах ба гипокалеми бүхий алкалоз.
  • Яс булчин: булчин сулрах, стероид миопати, яс сийрэгжих, асептик некроз, шөрмөс урагдах, эмгэг хугарал, нугалам дарагдсан хугарал.

     Ходоод гэдэс: идэгдмэл шархлаа нь цоорол болон цус алдалттай байж болзошгүй, эзофагит, аланин трансаминаз (AST, SGOT), болон аспартат трансаминаз (ALT, SGPT) ихсэх, ходоодноос цус алдах, панкреатит, гэдэс цоорох.

  • Арьс: шархны эдгэрэлт удаашрах, нимгэрэх, арьс эмзэгших, хөлрөлт ихсэх, петехи болон экхимоз, нүүрэнд эритем илрэх мөн арьсны сорилын хариу урвал дарангуйлагдах 
  • Бодисын солилцоо: Уургийн катаболизмоос үүссэн азотын сөрөг тэнцвэр
  • Мэдрэл: гавлын дотоод даралт ихсэх, сэтгэцийн эмгэг, таталт, вертиго, тархины хавдар төст өөрчлөлт, татвалзах болон толгой өвдөх  
  • Дотоод шүүрэл: сарын тэмдгийн өөрчлөлт, өнчин тархи-бөөрний дээд булчирхайн эргэлтийг дарангуйлах, нүүрс усны тэсвэржилт буурах, далд хэлбэрийн чихрийн шижингийн илрэл, чихрийн шижингийн үед инсулин буюу ууж хэрэглэх сахар бууруулах бэлдмэлүүдийн хэрэгцээ ихсэх, Кушингоид байдал, хүүхдийн өсөлтийг саатуулах, гэмтэл, ихэвчлэн мэс засал буюу өвчин эмгэгийн үед стрессийн үед   бөөрний дээд булчирхай болон өнчин тархины хоёрдогч хариу үйлдэл илрэхгүй байх.
  • Нүд: арын субкапсуляр катаракт, нүдний дотоод даралт ихсэх ба глауком.
  • Дархлаа тогтолцоо: халдварыг далдлах, нөхцөлт халдварууд, далд халдвар идэвхжих,  арьсны сорилын хариу урвалыг дарангуйлж болзошгүй.
  • Анафилакси зэрэг хэт мэдрэгшлийн хариу урвалууд: хэт нөсөөжих буюу нөсөө багасах, арьсан дорх эд болон арьсны хатингаршил, ариун буглаа, чонон хөрвөс, дотор муухайрах болон бөөлжих, цусны эргэлтийн коллапстай буюу коллапсгүй анафилаксын хариу урвал, зүрх зогсох, гуурсан хоолойн агчил, зүрхний хэм алдалт, цусны даралт багасах буюу ихсэх.