ВАГИЛАК бүх насний эмэгтэйчүүдэд зориулав
Нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй Макролидын бүлгийн Антибиотик
ГРИППОФЛЮ танд найдвартай түргэн туслана
Илүү зөөлөн, Илүү нимгэн, Илүү шингээнэ, Сунадаг бүслүүртэй
Хоолойн өвдөлтөд зөвхөн ЛИЗАК
Толгойн өвдөлтийг мартацгаая ПОЛДАН МИГ

НАСАН ТУРШИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛ

НАСАН ТУРШИЙН ЭРҮҮЛ АМЬДРАЛ

БИДНИЙ ТУХАЙ

Танилцуулга

Монгол фарм ХХК нь 2008 оны 6-р сарын 12 өдөр байгуулагдсан ба 2008 оны 10-р сарын 15 өдөр Монгол улсын эрүүл мэндийн яамнаас олгосон дараах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Эм ханган нийлүүлэх Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх Лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх Үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2012 онд Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эмийн сан ажиллуулж эхэлсэн ба


БҮТЭЭГДЭХҮҮН


ТҮҮХЭН ЗАМНАЛ


  • Монгол Фарм ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж оношлуур импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
  • Тус оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж оношлуур импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авсанаар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.


  • АНУлсын Teco Diagnostics үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгууллан биохимийн шинжилгээний уусмал, серологийн наалдуулах латекс сорил, иммунологийн шинжилгээний цомог, тэмбүүгийн сорил, шээсний шинжилгээний туузан оношлуур зэргийг импортлон, дотоодын зах зээлд нийлүүлсэнээр анхны худалдаагаа эхлүүлсэн.
  • Мөн ондоо Индонези улсын тэргүүлэгч эмийн үйлдвэр болох Sanbe Farma болон Европын холбооны Кипр улсын Remedica LTD эмийн үйлдвэр, лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх чиглэлээр АНУлсын Atlas Link Inc, Энэтхэг улсын Micromaster Laboratories Pvt.,LTD үйлдвэрүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Нийслэл дүүргийн харьяа эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлэг эмийн сан, лабораториудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.


  • 2010 оны 1 дүгээр сарын 29 өдрийн Эрүүл мэндийн яам, Хүний эмийн зөвлөлийн хурлаар Европын холбооны Кипр улсын Remedica LTD үйлвэрийн 3 нэр төрлийн эм, мөн оны 4 дүгээр сарын 26 өдрийн Эрүүл мэндийн яам, Хүний эмийн зөвлөлийн хурлаар Sanbe Farma эмийн үйлдвэрийн 5 нэр төрлийн эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэнээр эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн. PT.Sanbe Farma үйлдвэрийн карбопенемийн бүлгийн антибиотик болох Пеластин (имипенем), Меросан 0,5, 1,0 (меропенем 0.5гр, 1,0гр), фторхинолины уламжлал болох Левоцин (левофлоксацин) дуслын шингэн 500 мг-100 мл ,  500 мг шахмал эмүүд нь Монгол улсын эмчилгээний практикт өмнө нь хэрэглэж байгаагүй, Монгол улсын эмийн бүртгэлд анх удаа бүртгэгдэж байсан эмчилгээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүд байлаа.
  • 2010 оны 3 дугаар сарын 02 өдөр Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлийн хурлаар 6 нэр төрлийн биологийн идэвхит хүсний нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэнээр дотоодын зах зээлд биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн.
  • Лабораторийн урвалж оношлуур, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Герман улсын DRG Instruments Gmbh, АНУлсын DRG International Inc, CTK Biotech Inc, Австри улсын Dialab Gmbh, Франц улсын Elitech Group зэрэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эхэлсэнээр харилцагч нартаа илүү өндөр чанартай, баталгаатай бүтээгдэхүүн санал болгох болсон.
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар, клиникийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн.


  • Эмийн бүртгэлд анхааран ажиллаж Монгол улсын эмийн бүртгэлд Sanbe Farma, PT.Caprifarmindo Laboratories болон Remedica LTD үйлдвэрийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монгол улсын эмийн бүргэлд бүртгүүлсэн.
  • Дотоод хамтын ажиллагаандаа анхааран ажилласан жил байлаа.


  • Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эмийн сангийн үйл ажиллагаа явуулж эхэллээ.
  • БНСУлсын Green Cross Medical Science Corporation – тай хамтран ажиллах гэрээ байгууллан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Genedia брэндийн түргэвчилсэн тестийг дотоодын зах зээлд нийлүүлж эхэлсэнээр түргэвчилсэн тестийн зах зээлд өөрийн байр сууриа баттай эзлээд байна.
  • Индонези улсын Sanbe Farma эмийн үйлдвэртэй хамтран II ба III шатлалын сэхээн амьдруулах, мэс заслын эмч нарт зориулан “Нянгийн эсрэг шинэ үеийн антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтын 2012 оны 6 дугаар сарын 12 өдөр Чингис зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
  • БНСУлсын Green Cross Medical Science Corporation, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран “Орчин үеийн молекул биологийн шинжилгээний аргачлал, чанарын хяналт” сэдэвт сургалтын лабораторийн эмч, судлаач нарын дунд 2012 оны 11 дүгээр сарын 20-23 өдөр амжилттай зохион байгууллаа.
  • АНУлсын DRG International Inc–ийн “President’s Club Award”– ийн “For outstanding sales 2012” шагналаар шагнагдсан.


  • БНСУлсын тэргүүлэгч эм үйлдвэрлэгч Hanmi Pharm Co.,LTD үйлдвэртэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн ба 3 нэр төрлийн хавдар эмчлэх бэлдмэлийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэнээр өндөр чанартай, эмчилгээний өндөр идэвхитэй, боломжийн үнэтэй бүтээгдэхүүний ХСҮТөв болон эмчлүүлэгч нарт нийлүүлж эхэлсэн. Мөн БНСУлсын DFI Co.,LTD үйлдвэртэй хамтын ажиллагаагаа эхлүүлэн цагт 300 хүртэл хүний шинжилгээ хийх бүрэн боломжтой шээсний шинжилгээний анализаторыг зах зээлд танилцуулсан.
  • Шилдэг харилцагч болон ажилчдаа дэмжих, урамшуулах систем нэвтрүүлэн 2013 онд төгсөлд анх удаа шилдэг харилцагчаа шалгаруулан Индонези улсын Бали арал, Бандунг хотоор аялах эрхээр урамшуулсан.
  • АНУлсын DRG International Inc– ийн “President’s Club Award” – ийн “For outstanding sales 2013” шагналаар шагнагдсан.
  • Эрүүл мэндийн яам, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, МЭИК “Эм хангамж-90” хүндэт өргөмжлөл хүртсэн.


  • Эм хангамжийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ОХУлсын Marbipharm JSC, Украйн улсын Farmak JSC үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллан тус үйлдвэрүүдээс 8 нэр төрлийн эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн дотоодын зах зээлд нийлүүлээд байна.
  • Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд Унгар улсын Diatron Group – ийн биохимийн шинжилгээний бүрэн автомат Pictus -200, цусны дэлгэрэнгүй шинжилгээний бүрэн автомат Abacus-5 анализаторын суурьлуулан ашиглалтанд өгсөн.
  • Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр анхааран ажиллаж БНСУлсын Top Point Kim Corporation, Тайланд улсын Sri Trang Agro Industry PLC, БНХАУлсын Ningbo Greetmed Medical Instruments Co.,Ltd болон Zhejiang Yusheng Medical Instrument Co.,LTD хамтын ажиллагаагаа эхлүүлсэнээр бараа бүтээгдэхүүний нэр төрөл, татан авалтыг нилээд хэмжээгээр нэмэгдүүлээд байна.
  • Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүний импорт худалдааг эхлүүлэхээр төлөвлөсөн.
  • АНУлсын DRG International Inc – ийн “President’s Club Award” – ийн “For outstanding sales 2014” шагналаар шагнагдсан.


  • Гадаад харилцаа, бүтээгдэхүүний нэр төрөлд онцгой анхааран Их Британи улсын Fortress Diagnostics LTD, Унгар улсын Micro Media Trading House, Хорват улсын Biognost LTD, Турк улсын Bioanalyse LTD, БНХАУлсын Ninhua Group Co.,LTD хамтын ажиллагаагаа эхлүүлэн бүтээгдэхүүний нэр төрлийг 30-40% -иар нэмэгдүүлээд байна.
  • Sevincler Health Products Ind.and Trad.Inc. Co үйлдвэртэй хамтран Giggles брэндийн хүүхдийн болон насанд хүрэгчдийн живх, хэвтрийн дэвсгэр, нойтон сальфетк зэргийг зах зээлд танилцуулан эрүүл ахуйн бүтээгдэхүүний импорт худалдаагаа эхлүүлээд байна.
  • Хорват улсын JGL d.d үйлдвэрээс Монголд анх удаа микрофлор агуулсан эмэгтэйчүүдэд үтрээгээр хэрэглэх капсул хэлбэртэй пробиотик, үтрээ чийгшүүлэх гель, шингэн саван зэрэг багц бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд танилцуулаад байна.


  • Өнөөдрийн байдлаар бид эм зүйч, лабораторийн эмч, эмч, эмч төлөөлөгч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, гадаад харилцааны менежер, марктенгийн менежер, жолооч, туслах ажилтан зэрэг 35 мэргэжлийн боловсон хүчинтэйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын стандартын шаардлагийг бүрэн хангасан байранд үйл ажиллагаа явуулж байна.
  • Бид цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн GMP шаардлага, олон улсын ISO чанарын стандарт нэвтрүүлсэн, CE худалдааны тэмдэгт бүхий үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн эмчилгээний өндөр идэвхитэй шинэ эм, эмийн бүтээгдэхүүн, шинжилгээний шинэ аргийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.


2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016