🥦 Бидний идэж буй зүйлс бидний эрүүл мэндэд эерэг 😊 болон сөргөөр 😞 нөлөөлж болох гадны хүчин зүйлд тооцогддог. 🍱 Тэнцвэртэй хоол тэжээлийн агууламжтай эрүүл хооллолт нь ⚡ Өдрийн эрч хүчийг нөхнө 🧠 Сэтгэцийн байдалд эергээр нөлөөлдөг. 🥗 Аливаа хоолонд агуулагдах тодорхой тэжээлийн дутагдал ❌ болон илүүдэл ⚠️ нь бидний эрүүл мэндэд нөлөөлдөг.
🔍 Шим тэжээл гэж юу вэ?
Шим тэжээл нь таны биед энерги ⚡ болон хувирч, тэрхүү энерги нь таны өдөр тутмын үйл ажиллагааг 💪 явуулах боломж олгодог.
📚 Шим тэжээлийн 2 төрөл:
1️⃣ Макро шим тэжээл 🍗🍞🥑
Уураг, нүүрс ус, өөх тос нь биеийн анхны энерги үүсгэх түүхий эд болдог. Эдгээр нь биед тус бүр өөр өөрийн хувирлаар хувирч биед энерги үүсгэдэг мөн өөр өөрийн үүргийг биед гүйцэтгэдэг. Эдгээрийн үүсгэж буй энергийг хэмжих нэгж нь калори буюу илчлэг гэж нэрлэнэ.
2️⃣ Микро шим тэжээл 🍊💊🧂
Бидний сайн мэддэгээр витаминууд болон эрдсүүд энд багтана. Эдгээр нь биеийг хамгаалах болон биеийн янз бүрийн үйл ажиллагаанд салшгүй холбоотой оролцдог үүнд макро шим тэжээл боловсроход салшгүй холбоотой оролцдогтой холбоотой. Хэдий бие махбодод амин чухал хэрэгцээтэй ч өөрөө бие дааж энерги үүсгэдэггүй.
🍽️ Хүмүүс юу идэх хэрэгтэй вэ?
Эрүүл зөв хооллолтыг баримталснаар хоол тэжээлийн дутмагшил, халдварт бус өвчлөлүүд болон бусад эрүүл мэндийн эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой. Гэсэн хэдий ч боловсруулсан бүтээгдэхүүнүүд нэмэгдэж, хотжилт, амьдралын хэв маяг хэт хурдан өөрчлөгдөж байгаатай холбоотой бидний хооллолтын хэв маяг мөн даган өөрчлөгдөж байна. Сүүлийн үед хүмүүс хэт их энергийн агууламжтай өөх тос, задгай чихэр болон давсны агууламжтай хоол түлхүү хэрэглэх болсон бөгөөд ихэнх хүмүүс жимс, ногоо, ислэгийг хоол хүнсэнд хэрэглэх нь буурсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл хооллолтын зөвлөмжийг хүргэж байна:
👨🦱 Насанд хүрэгчдэд
- 🍎🥕🥜 Жимснүүд, ногоонууд, шошууд, самрууд, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд(бүхэл үрийн гурил, овьёос, бор будаа)
- Өдөрт хамгийн багадаа 400 гр 🍎🥕 жимс болон ногоо хэрэглэх (үүнд багтахгүй нь 🥔 төмс, 🥔 чихэрлэг төмс, бусад цардуултай ногоо)
- Нийт авах ёстой 🔋 энергийн 10% -с бага нь чөлөөт чихрээс бүрдсэн байх. Энэ нь хэвийн жинтэй хүнд 50гр тай тэнцэнэ. Чөлөөт чихэр гэдэг нь бидний хоол, уух зүйлсэд нэмэлтээр хийсэн нүүрс ус мөн байгалийн зөгийн бал, сироп, жимсний шүүсэнд агуулагдсан чихрийг хэлнэ.
- Нийт авах ёстой 🔋 энергийн 30%- с бага нь өөх тосноос бүрдсэн байх. Үүнээс ханасан өөх тосны(өөхтэй мах,цөцгийн тос, далдуу модны тос, цөцгий,бяслаг, шар тос) хэмжээ 10%-с бага байлгах, транс тосны хэмжээ 1%-с бага байх.Үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг огт хэрэглэхгүй байх
- Өдөрт 5гр 🧂 давснаас хэтрүүлэхгүй хэрэглэх. Давс иоджуулсан байх.
👶 Нярай болон бага насны хүүхдэд
Амьдралын эхний 2 жилийн хоол тэжээл нь хүүхдийн цаашдын өсөлт хөгжилт сэтгэн бодох чадварт хүчтэй нөлөөтэй байдаг. Ерөнхий зөвлөмж нь насанд хүрэгчдийнхтэй ойролцоо боловч дараах хүчин зүйлүүдийг анхаарах хэрэгтэй:
- Хөхүүл хүүхэд 6 сар хүртлээ дан хөхөөр хооллох
- Хөхүүл хүүхэд 2 нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхөөр хооллох
- 6 сартай болсноос хойш хөхний сүүнээс гадна олон төрлийн аюулгүй тэжээлт чанар өндөр нэмэлт хоолоор хооллох. Давс болон чихэр нэмж хэрэглэхгүй байх.