ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа мэргэжил нэгт эмийн мэргэжилтэн, эмзүйн салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагч, харилцагч, хэрэглэгч та бүхэндээ "МонголФарм" ХХК хамт олны өмнөөс та бүхэндээ мэндчилж байгаадаа таатай байна.
Манай компани 2008 онд байгуулагдаж, Монгол улсын эрүүл мэнд, эм зүйн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 15 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд бид харилцагч, хэрэглэгч нартаа Монгол улсын эрүүл мэнд болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эрүүл мэндийн стандартуудын хүрээнд, зайлшгүй шаардлагтай эмийн жагсаалт, төрөөс эмийн талаар баримтлах бодлогод нийцсэн Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн, олон улсын чанарын шаардлага хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний өндөр идэвхитэй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, шилдэг технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмж, үйлчилгээг ханган нийлүүлэхийг эрхэм зорилгоо болгосоор ирсэн.
Манай компанийн бүтээн байгуулалт, ололт амжилт бүхэн чин эрмэлзэлтэй, чадварлаг сайн ажилчидын маань нөр их хөдөлмөр, үнэнч харилцагч та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид цаашдаа Эм зүйн салбарт мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг багийг бүрдүүлэх, сурч мэргэшихэд улам бүр шамдан суралцаж, Монгол хүний эрүүл амьдралын хэвшилд эмийн хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэхэд, салбарын хамт олонтойгоо хамтран ажиллах, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол улсын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байна.
Манай хамт олонд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж буй бүх харилцагч та бүхэндээ талархал илэрхийлэхийн сацуу хэрэглэгч түмэндээ эрүүл энхийг хүсэн ерөөж, хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Та бүхнийг хүндэтгэсэн: Монгол Фарм ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Сайнбаяр